Ахмад багш, доктор, профессор Т.Гун-Аажав Монгол Улсын Ардын багш цолоор шагнуулав

Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн ахмад багш, доктор, профессор Т.Гун-Аажав 2023 оны 7-р сарын 4-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Ардын багш цол хүртлээ.

Ардын багш Т. Гун-Аажав нь 1963 оноос МУИС-д багшилж, боловсролын салбарт ажиллахдаа МУИС-ийн Физик, математикийн факультетын декан, Физик, математикийн факультетын намын үүрийн дарга, Биофизикийн тэнхмийн эрхлэгч, Сайд нарын зөвлөлийн зөвлөлийн дэргэдэх Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга зэрэг хариуцлагатай албан тушаалд ажиллаж байсан.

Ардын багш Т. Гун-Аажав нь Монгол Улсад Биофизикийн мэргэжлийн сургалт судалгааны ажлыг үүсгэн хөгжүүлж, Биофизикийн судлаачдын гадаад, дотоод хамтын ажиллагааг санаачлан бий болгож, физикийн болон биофизикийн мэргэжлийн сургалт, эрдэм шинжилгээний ажлыг шинэчлэн сайжруулах, эх орондоо дээд боловсролтой физикч, биологич мэргэжилтэн бэлтгэх, хөгжүүлэх үйл хэрэгт идэвх санаачлага, үр бүтээлтэй ажиллаж үнэтэй хувь нэмэр оруулсан.

Т. Гун-Аажав нь 15 сурах бичиг, гарын авлага, нэг сэдэвт  зохиол ба эрдэм шинжилгээний төсөл бичиж,  хэрэгжүүлж, 180 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бүтээл туурвиж гадаад дотоодын сэтгүүлүүдэд хэвлүүлж, бусад олон судалгаа,  сурталчилгааны, бүтээл орчуулж, хянан тохиолдуулсан байна.

80 ЖИЛ