Лабораторийн нэр, дугаар:
- Номын сангийн 612 тоот Хүнсний шинжилгээний судалгааны лаборатори
Судалгааны чиглэл (Товч танилцуулга)
- Амьтан ургамлын гаралтай биологийн идэвхт нэгдэлийн судалгаа
- Монголын эсэглэн сүүн бүтээгдэхүүнээс сүүн хүчлийн бактери ялгах, тодорхойлох, генийн санг бүрдүүлэх суурь судалгаа
- Сүүн хүчлийн бактериудын пробиотик идэвхийн судалгаа, пробиотик идэвх бүхий өсгөврүүдийг үйлдвэрлэлд ашиглах боломжийг судлах, бүтээгдэхүүн хөгжүүлэх
- Сүүн хүчлийн бактериудын биологийн идэвхийн судалгаа, бактерийн эсрэг идэвхт пептидүүдийг ялгах, тодорхойлох
- Инновацийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалга
Төслүүд
- Европын холбооны санхүүжилттэй “Ахисан түвшний сургалтыг онлайн хэлбэрт шилжүүлэхийг дэмжих” төсөл
- “Сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн хаягдлыг физик химийн онцлогт тулгуурлан технологи боловсруулах” ШУТС-ийн санхүүжилттэй суурь судалгааны ажил
- 2012-2015 онд “Амьтан, ургамлын гаралтай биологийн идэвхт бодис”, Монгол-БНХАУ-ын хамтарсан төсөл.
- 2015-2016 онд “Сүүний үйлдвэрийн хаягдалыг боловсруулан пробиотик болон зохицуулах үйлчилгээтэй биобүтээгдэхүүн гарган авах”.
- 2013-2016 онд “Сүү, сүүн бүтээгдэхүүний биологийн идэвхт уураг, пептидийн судалгаа”
- 2012-2016 онд “Хоёр бөхт тэмээний (Camelus bactrianus. Przewalskii. 1875) буурын бохины химийн найрлага, хавдрын эсрэг идэвхийн судалгаа”
- 2017-2018 онд “Сүүн бүтээгдэхүүн болон ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс ялган авсан пробиотик шинж чанартай сүүн хүчлийн бактерийн судалгаа”.
- 2018-2020 Educational support at the Universities of Mongolia” (Erasmus + de “Renforcement des capacités) төсөл
- 2019-2020 МУИС-ийн санхүүжилттэй “Багш, оюутны старт ап-2019” (NUM STARTUP 2.0) уралдаанд шалгарсан “Synergy” нэртэй гарааны компани байгуулах төсөл
- 2019-2021 онд “Сүүн хүчлийн бактерийн биологийн идэвхт уураг, пептидийн судалгаа”
- 2022 “Хүнсний биотехнологи-ферментаци, Сүүн хүчлийн бактерийн биологийн идэвхт нэгдэл, бага молекулт пептидийн судалгаа”
Судлаачид
- Доктор проф. Б. Батжаргал –Биохими, биотехнологийн хөтөлбөрийн багш
- Доктор дэд проф. Б. Очирхуяг -Биохими, биотехнологийн хөтөлбөрийн багш
- Доктор ахлах багш Г. Оюундэлгэр –Биохими, биотехнологийн хөтөлбөрийн багш
- Магистр Б. Цэрэнжадамба–Биохимийн хөтөлбөрийн лаборант
- П. Баасандулам–Биохимийн хөтөлбөрийн магистрант
- Н. Буяннэмэх Биотехнологийн хөтөлбөрийн оюутан
- Х. Төгсбилэг Биотехнологийн хөтөлбөрийн оюутан
- Г. Өнөржаргал Биотехнологийн хөтөлбөрийн оюутан