Лабораторийн нэр, дугаар:
- Биологийн нөөц- Орон зай aнaлизын лаборатори (II-120 тоот)
Лабораторийн зорилго:
- Биологийн олон янз байдлын тархалт, амьтны хөдөлгөөн, ургамлын орон зайн тархалтын загварчлал, метапопупляцийн судалгаа-загварчлал, өвчний тархалтын орон зайн судалгаа, загварчлал, ландшафтын экологийн судалгаа, сургалтын ажлыг зохион байгуулах
- Орон зайн анализын үндэсний хэмжээний тэргүүлэх лаборатори болох
Судалгааны чиглэл (Товч танилцуулга)
- Орон зайн анализ: Амьтан, ургамлын экологи: Амьтны хөдөлгөөн ургамлын тархалтын загварчлал; Ландшафтын экологи: Орон зайн үйл явц, алаг цоог байдал; Бүлгэмдлийн экологи, экосистемийн экологи: Мета-бүлгэмдэл, мета-экосистем; популяцийн динамик: Мета-популяци; Ландшафтын генетик; Өвчний тархалтын орон зайн чиглэлээр судалгаа явуулдаг.
Хэрэгжүүлж буй төслүүд
- Хар Ямаатын БНГ-ын биологийн олон янз байдлын суурь судалгаа (санхүүжүүлэгч: WWF Монгол дахь хөтөлбөрийн газар) (2017 оноос хойш)
- Хар Ямаат /тарвага сэргээн нутагшуулах/ (санхүүжүүлэгч: WWF Монгол дахь хөтөлбөрийн газар) (2018)
- Хар Ямаатын БНГ-ын суурь судалгаа (ШУТС) (2019-2021)
- Хар Ямаатын БНГ-ын биологийн олон янз байдлын суурь судалгаа
Судлаачид
- Удирдагч: доктор, дэд профессор Ө.Баярсайхан
- Зөвлөх профессор: доктор С.Шар
- Зөвлөх судлаач: доктор С.Ганзориг (JICA)
- Зөвлөх судлаач: доктор Б.Гантулга (WWF)
- Магистрын судалгааны чиглэл болон бакалаврын зэргээр сурсан сургууль болон чиглэл
- Б. Батбаяр. Магистрын судалгаа (Экосистемийн үйлчилгээний зураглал хийх) Бакалавр (МУБИС Газарзүй, Байгаль Шинжлэлийн сургууль төгссөн)
- Б. Батцэцэг. Магистрын судалгаа (Циклид овгийн загасны үржил, зан төрх, идэш тэжээл) Бакалавр ( МУИС, ШУС, БУС, Экологийн хөтөлбөр төгссөн)
- О. Булган. Магистрын судалгаа (Цэн тогорууны амьдрах орчны сонголт, шилжилт хөдөлгөөн) Бакалавр (МУИС, ШУС, БУС, Экологийн хөтөлбөр төгссөн)
- Э. Молор-Эрдэнэ. Магистрын судалгаа ( Зэвэг загасны үржлийн үеийн шилжилт хөдөлгөөн) Бакалавр (ХААИС, МААБС, Загас үржүүлэг, технологи)
- Ө.Тэмүүлэн. Магистрын судалгаа ( Өвөрмөц экосистемийн ургамлын бүлгэмдэлд уст цэг мал бэлчээрлэлтийн нөлөө) Бакалавр (ХААИС, МААБС, төгссөн)
- Ч. Хосбаяр. (Мөнх Хайрхан уулын ургамалжилт бэлчээрийн төлөв байдал) Бакалавр (МУБИС, МБУС, Биологи Байгаль Шинжлэл төгссөн)
- Д. Хүрэлсүх. (Монгол Алтайн цармын бүргэдийн эзэмшил нутаг шилжилт хөдөлгөөн, хамгааллын асуудал) Бакалавр (ХААИС, Агроэкологи сургууль төгссөн)
- Г. Цэнгүн. Магистрын судалгаа (Цоохор ирвэсний тоо толгой нягтшил эдгээрт нөлөөлөх газар зүйн хүчин зүйлс) Бакалавр (МУИС, ШУС, БУС, Экологийн хөтөлбөр төгссөн)
- С. Энхчимэг. Магистрын судалгаа (Хар Ямаат БНГ-ын ургамлын аймаг ) Бакалавр (МУБИС, МБУС Биологийн багш төгссөн)