ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Сургууль, Байгалийн Ухааны Салбар, Биологийн тэнхим нь гадаадын олон их дээд сургууль, олон улсын байгууллагуудтай сургалт эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх, оюутан болон багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан сургалтын хөтөлбөр боловсруулах чиглэлээр идэвхитэй, үр бүтээлтэй хамтран ажиллаж байна.
Америк, Австри, ХБНГУ, Япон, Беларус, БНСАУ, ОХУ, БНЧУ, Франц, Хятад, Тайвань, Япон, Солонгос улсын их, дээд сургуулиудтай
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг нь оюутнуудад гадаадын их дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах таатай боломжийг бүрдүүлдэг. Одоогийн байдлаар энэхүү оюутан солилцооны хөтөлбөрт 200 гаруй оюутан хамрагдаад байна. Хамтран ажилладаг сургуулиудын багш, оюутнууд Монгол Улсын Их Сургуульд зочилж судалгаа шинжилгээний ажил хийж, лекц уншдаг.
Мөн сургалтын эрдэм шинжилгээний хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулж гадаадын эрдэмтэн, судлаачдыг оролцуулан санал бодол, туршлага солилцдог. Үүнээс гадна олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжүүлж байна.
ХАМТРАН АЖИЛЛАДАГ СУРГУУЛИУД