Ургамлын цуглуулгын сан

 Цуглуулгын сангийн товч мэдээлэл

МУИС-ийн ШУС-ийн БУС-ын Биологийн тэнхимийн сургалт, судалгааны ажилд зориулан Монгол орны ургамлын аймгийг илэрхийлсэн цуглуулгын хосгүй үнэт сан хөмрөг болох “Ургамлын цуглуулгын сан”-г 1959 онд Ц. Жамсран, Д.Банзрагч үндэс суурь нь тавигдаж, тэнхимийн үе үеийн багш нарын хүчин чармайлтаар хөгжсөөр ирсэн. 1985 онд Олон улсын гербарийн санд бүртгүүлж,  UBU (Herbarium National University of Mongolia)  гэсэн индекстэй болсон (зураг 1).

Зураг 1. Анхны гербарийн сан, 1961 он.

Зураг 2. Ургамлын цуглуулгын сан, МУИС, Хичээлийн 2-р байр, 416 тоот өрөө

Ургамал судлалын цуглуулгын санд оюутан, магистрант, докторант болон эрдэмтэн судлаачдын судалгааны ажилд зориулсан Монгол орны ургамал газарзүйн 16 тойрогоос цуглуулсан ургамлын  цуглуулгын сан хөмрөг юм (Зураг 2).

Эдүгээ энэхүү цуглуулгын санд 1955-2021 онд цуглуулсан 112 овгийн 683 төрлийн 3127 зүйлийн 35 000 хуудас гербари хадгалагдаж, сургалт-судалгааны ажилд хэрэглэгдэж байна. Цуглуулгын санд эндемик, нэн ховор, ховор ургамлын цуглуулга байдаг.

Мөн Ц. Жамсран, Д. Банзрагч, Н.Өлзийхутаг, М.Цагаанмаам, Д. Бумжаа, В.Хильбиг нарын 1955 оноос эхэлж цуглуулсан үнэт цуглуулгууд хадгалагдаж байдаг (Зураг 3).

Зураг 3. 1960, 2017 онд цуглуулсан ургамлын хатаадас

Зураг 6. Ургамлын фото зургийн цуглуулга

2020 оноос эхэлж цуглуулгын санд хадгалагдаж байгаа ургамлыг дугаарлаж (UBU0000001-UBU0023685,), баркод нааж, тамгалж баримтжуулж, цуглуулгын сангийн эх материалуудын холбогдолтой мэдээллийн санг бий болгон тогтмол шинэчилж байна. 2021 оноос эхэлж олон улсын стандартын дагуу Дижитал гербари болгох ажлыг эхлүүлсэн. Одоогоор 8000 хуудас  ургамлыг дижитал болгоод байна 2012 оноос эхэлж фото зураг авч эхэлснээр өнөөдөр Байгалийн ургамлын 1800 зүйл ургамлын 20 000 зургийн сан бий болсон (Зураг 6).

Судалгааны лабораторийн зорилго:

Монгол орны биологийн олон янз байдлын суурь мэдээлэлийг (ургамлын цуглуулга, мэдээлэлийн дата, дижитал гербари) өнөөгийн шаардлагад нийцсэн хэлбэрээр бүрдүүлэх.

Мөн Монгол орны ургамлын аймгийн олон янз байдлыг илэрхийлэх цуглуулгыг хадгалах, хамгаалах, мэдээллийн сан үүсгэж сургалт ба судалгааны эргэлтэд оруулах, дэд бүтцийг бий болгох.

Судалгааны лабораторийн үндсэн чиглэл:

  • Сургалтад шаардлагатай ургамлын хатаадас, үзүүлэн бэлтгэх  
  • Судалгаа ба хамтын ажиллагаа хийх
  • Цуглуулгад суурилсан биологийн олон янз байдлын судалгаа
    • Байгаль орчны боловсрол
    • Сургалтанд ургамлын цуглуулга хийх, тодорхойлох, цэгэн мэдээллийг нягтлах, засварлах
    • Бусад орны судлаачидтай хамтарч ажиллах
    • Биологийн олон янз байдлын суурь өгөгдлийг бэлдэх, үнэлэх
    • Ховор, унаган ургамлын цуглуулгийн генийн дарааллыг тогтоож, генбанканд бүртгүүлэх

Судалгааны лабораторийн бүрэлдэхүүн:

  1. Проф. доктор. Б. Оюунцэцэг (Лабораторийн эрхлэгч, 2021-2022 оны хичээлийн жилээс профессорын зэрэглэлд ажиллаж байгаа)
  2. Магистр Н.Нямбаяр (цуглуулгын сан хариуцсан туслах ажилтан, ургамал судлаач)
  3. Дэд проф. доктор Д. Нямбаяр
  4. Зөвлөх дэд профессор, доктор Д. Суран
  5. Ахлах багш, докторант Ч. Оюундарь
  1. Доктор Ш. Баасанмөнх
  2. Докторант О.Мөнхзул
  3. Докторант Ц.Цэрэндулам
  4. Докторант Н.Нямгэрэл
  5. Магистр, бакалаврын оюутнууд

 

80 ЖИЛ