Видео танилцуулга

https://www.youtube.com/watch?v=Zoy3e63a4Mw

  • Монгол Улсын Их Сургууль
  • biology@num.edu.mn
logosmallwhitelogosmallwhitelogosmallwhitelogosmallwhite
  • ТАНИЛЦУУЛГА
    • Товч түүх
    • Бүтэц, бүрэлдэхүүн
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЕМИНАР
  • СУРГАЛТ
    • ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ
    • БАКАЛАВР
      • Багш, биологийн боловсрол
      • Биологи
      • Биотехнологи
      • Биохими
      • Биологийн нөөц судлал
      • Экологи
    • МАГИСТР
    • ДОКТОР
  • СУДАЛГАА
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • ДОТООД ХАМТЫН АЖИЛЛАГАА
  • ЛАБОРАТОРИУД
    • АМЬТАН СУДЛАЛ
      • Шавьж судлалын судалгааны лаборатори
      • Сээр нуруутан амьтан судлалын сургалт, судалгааны лаборатори
      • Сээр нуруугүйтэн амьтан судлалын сургалт, судалгааны лаборатори
    • БИОХИМИ
      • Биохимийн сургалт, судалгааны лаборатори
      • Биохимийн инженерчлэлийн сургалт, судалгааны лаборатори
      • Хүнсний шинжилгээний судалгааны лаборатори
    • БИОТЕХНОЛОГИ
      • Биотехнологийн нэгдсэн сургалт, судалгааны лаборатори
      • Хүнсний биотехнологийн сургалт, судалгааны лаборатори
    • БИОФИЗИК
      • Молекул эсийн биофизикийн сургалт, судалгааны лаборатори
      • Биоинформатик, системийн биологийн лаборатори
    • ГЕНЕТИК
      • Генетик, молекул биологийн сургалт судалгааны лаборатори
      • Функциональ геномиксын сургалт, судалгааны лаборатори
      • Эсийн өсгөврийн сургалт, судалгааны лаборатори
    • МИКРОБИОЛОГИ
      • Микроорганизмын экологи, биотехнологийн лаборатори
      • Ерөнхий микробиологийн лаборатори
    • УРГАМАЛ СУДЛАЛ
      • Ургамлын цуглуулгын сан
      • Ургамлын физиологийн сургалт, судалгааны лаборатори
      • Усан орчны судалгааны лаборатори
    • ЭКОЛОГИ
      • Биологийн нөөц- Орон зай aнaлизын лаборатори
      • Орчны шинжилгээний сургалт-судалгааны лаборатори
      • Экологи, эволюцийн синтезийн лаборатори
80 ЖИЛ
✕
Биологийн нөөц судлал D052201
Төгсөгчийн ажлын байр
Хөтөлбөрийн онцлог давуу тал
Биологийн нөөц судлал D052201

Мэргэжилтний тодорхойлолт: 

“Биологийн нөөц судлал” мэргэжлийн бакалаврын хөтөлбөр нь  нь оюутанд биологийн нөөцийн талаарх шинжлэх ухааны мэдлэг олгох, биологийн нөөцийг судлах, танин мэдэх арга зүйг эзэмших, биологийн нөөцийг байгальд ээлтэйгээр уламжлалыг харгалзан тогтвортой, үр ашигтай ашиглах, хамгаалах менежментийг хэрэгжүүлэх мэдлэг, чадвар дадал эзэмшүүлэхэд чиглэнэ. 

Манай улсын их сургуулиудын биологийн чиглэлийн боловсон хүчин нь зөвхөн биологийн судалгаа, хамгааллын чиглэлтэй бэлтгэгдэж ирсэн уламжлалтай. Гэтэл дэлхий нийтийн чиг хандлага нь байгалийн нөөцийг тэр дотроо биологийн нөөцийг хамгаалах, зөв зохистой ашиглахад чиглэж байна. Иймээс биологийн нөөцийг зөв зохистой ашиглах, хамгаалах менежментийг боловсруулан хэрэгжүүлэхэд бидний бэлтгэсэн боловсон хүчин чухал байх юм. Зах зээлийн шаардлага, байгаль хамгаалах бодлого, чиглэл нь орон нутаг, тусгай хамгаалалттай газар нутаг, уул уурхай, сав нутаг, иргэдэд тулгуурласан зохистой ашиглалт чиглэлтэй хөгжих хандлагатай болж байгаа бөгөөд нийгэм, эдийн засгийн энэ шаардлага улам ч өсөж байна.  Энэ хөтөлбөрт суралцсанаар элсэгч та дараахь мэдлэг, чадвар эзэмшсэн байна. Үүнд:  

  •  Дэлхийн болон Монгол орны байгаль орчин, экосистем, амьтан, ургамал, бичил биетний аймаг, тэдгээрийн амьдрах орчны төлөв байдал, олон янз байдал, биологийн нөөцийн зүй зохистой ашиглал, хамгаалал, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай холбоо бүхий өргөн цар хүрээтэй мэдлэг эзэмшинэ. 
  •  Монгол орны биологийн нөөц ашиглалт, хамгаалалтын менежментийн асуудал, биологийн нөөцийн эдийн засгийн үнэлгээний үндсэн аргачлалыг эзэмшинэ.  
  • Орчин үеийн мэдээллийн техник, технологи, хэрэгслийг ашиглан мэргэжлийн шийдэл, бүтээгдэхүүн гаргахад шаардагдах мэргэжлийн бүх төрөл, хэлбэрийн арга зүй, аргад суралцаж, улмаар өөрийн хариуцсан ажил, чиг үүргийн зорилгод ашиглах дадал, ур чадварыг эзэмшинэ.  
  • Биологийн нөөц, түүний зүй зохистой ашиглал болон хамгааллын менежмент, эдийн засгийн үнэлгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний олон салбар, чиглэлийн үйл ажиллагаанд нийцүүлэн зохистой менежмент боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлээр тухайн байгууллагад “биологийн нөөц судлаач, менежер”-ээр ажиллах мэдлэг, чадвар эзэмших болно.  
  • Биологийн нөөц судлалаар төгссөн мэргэжилтэн нь төрийн байгууллагад биологийн нөөц судлаач, төрийн бус байгууллага болон хувийн байгууллага, аж ахуйн нэгжэд биологийн нөөц судлаач, менежер, мэргэжлийн чиглэлийн сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад багш, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачаар ажиллах мэдлэг, чадварыг эзэмшсэн байх зэрэг болно. 
Төгсөгчийн ажлын байр

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА: 

  • Амьтан, ургамал, бичил биетний нөөц, хамгаалал, зохистой ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бүхий л байгууллага (их, дээд сургууль, коллеж, ШУА-ийн салбар хүрээлэн төв ба бусад)   
  • БОНХАЖЯам, Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар /мэргэжилтний нэгэн шалгуур нь энэ чиглэлээр мэргэшсэн байх шаардлагатай байдаг/ 
  • Орон нутгийн Байгаль орчны газар болон түүний харъяа байгууллага 
  • Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон түүний харьяа аймаг, нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналтын албанд 

 ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА:  

  • Байгаль хамгаалах, нөөцийн чиглэлээр ажиллаж буй олон улсын төрийн бус байгууллага тухайлбал, WCS, WWF, GIZ, UNDP, TNC, ZSL болон бусад.  

 ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГА: 

  • Байгаль орчны үнэлгээ, аудит, зөвлөгөө, агнуурын нөөцийн чиглэлийн компани, төрийн бус байгууллага, нийгэмд үйлчилдэг бусад байгууллагууд 
  • Уул уурхай ба Байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаний Байгаль орчны албанд  
Хөтөлбөрийн онцлог давуу тал
  • Хөтөлбөрт амьтан, ургамал, бичил биетэн, аялал жуулчлал, эдийн засаг, менежментийн чиглэлээр ажилласан туршлагатай тухайн чиглэлээрээ тэргүүлэх  профессор багш нар хичээлийг заах тул оюутан та байгаль, нийгмийн олон талт мэдлэгийн нэгдсэн зангилаа дээр өөрийн дүгнэлтийг гаргах.  
  • МУИС болон Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн байгаль хамгаалал, биологийн судалгааны оюутны олон улсын зуны сургалтанд оролцох /энэ хөтөлбөрт суралцдаг нь давуу тал болно/ 
  • Хөтөлбөрийн багш нарын хэрэгжүүлж буй үндэсний болон гадаадын төсөл, хөтөлбөрт оролцон ажиллах. 
  • Гадаад, дотоодын нэр хүндтэй эрдэмтэд, судлаачидтай холбоо тогтоох боломжоор хангагдах, цаашид үргэлжлүүлэн суралцахад хөтөлбөрийн багш нар таныг удирдан чиглүүлэх 

ЗАРЛАЛ

  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИХ СЕМИНАР
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИХ СЕМИНАР
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИХ СЕМИНАР
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨРГӨТГӨСӨН ИХ СЕМИНАР
  • ШИНЭЭР ЭЛССЭН ОЮУТНУУДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ
June 2025
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« Dec    

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

Төрийн байгууллагууд
Шинжлэх ухааны академи
Боловсролын хүрээлэн
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн II байр, 121 тоот

75754400, 77307730-2490

© 2022 МУИС, Шинжлэх ухааны сургууль
80 ЖИЛ