МОНГОЛ-ГЕРМАНЫ БИОЛОГИЧДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НЭГЭН ЖАРАНЫ ЗАМНАЛ

Монгол Улсын орчин цагийн Биологийн шинжлэх ухааны хөгжлийн түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан цөөнгүй хамтын ажиллагааны нэг бол яах аргагүй “МОНГОЛ-ГЕРМАНЫ БИОЛОГИЙН ИЖ БҮРЭН ЭКСПЕДИЦ” мөн.

Энэхүү экспедиц 1962 онд эхэлсэн бөгөөд 1964 онд анхлан Монголд ирж, түүнээс өнөөг хүртэл 60 жил таслаагүй, судалж, сургаж, хөгжүүлж, хөгжицгөөж буй эрхэм эрдэмтэн бол ХБНГУ-ын Халле-Виттенбергийн Их Сургуулийн профессор МИХАЙЛ ШТУББЕ юм. Эрхэм хүний гаргасан оюуны замаар их л олон хүн эрдмийн зэрэгт хүрч, анхлан хамтын ажиллагааг гэрээлсэн Монгол Улсын үндэсний ууган биологичдын нэг, доктор, профессор Дондогийн Цэвэгмид гуайгаас эхлэн, Анударийн Дашдорж, Адъяагийн Цэндсүрэн, Нанирагийн Даваа, Равчигийн Самъяа багшаар үргэлжилж, Даваагийн Лхагвасүрэнд хүрч, хүний амьдралын бүх л бүтэн таван үе, нэгэн жарныг дамнасан хамтын ажиллагааны нүсэр үр дүнгээс дээжлэн танилцуулсан үйл ажиллагаа боллоо.

Ахмад, дунд, залуу үес чуулсан, сонсож сурах, түгээж дэлгэрүүлэх, өөриймшүүлж нутагшуулах олон санаа шуургалсан үйл ажиллагааны өгөөж, үр дүн өргөн, утга агуулга дүүрэн үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Уг үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан Зэрлэг Амьтан Судлах, Хамгаалах Төвийн хамт олонд гүн талархал илэрхийлье.

 

80 ЖИЛ