МУИС-ийн ШУС-ийн БУС-ын Биологийн тэнхимийн Магистрант, Докторантуудын эрдэм шинжилгээний хурлын шилдгүүд тодорлоо

МУИС-ийн ШУС-ийн БУС-ын Биологийн тэнхимийн ЭШ-ний хурал 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр МУИС-ийн хичээлийн II байрны 318 тоот танхимд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус хуралд 5 магистрант, 1 докторант нийт 6 илтгэл хэлэлцүүлж өрсөлдлөө.

Үүнээс:

1-р байр: Биохимийн хөтөлбөрийн магистрант Г.ӨНӨРЖАРГАЛ “Туршилтын амьтанд ревматойд артритын загвар үүсгэх нь” сэдвээр,

2-р байр: Биохимийн хөтөлбөрийн магистрант Б.ХИШИГМАА “Нүүрстөрөгч, азот, фосфорын эргэлтэд оролцдог хөрсний энзимийн идэвхийг хур тунадасны градиентийн дагуу судалсан үр дүн” сэдвээр,

3-р байр: Биохимийн хөтөлбөрийн магистрант Л.ОЮУНБИЛЭГ “Төвөд ланцайн (Lancea tibetica) усанд уусдаг нүүрс-усны биологийн идэвх, хорон чанарын судалгаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлэн шилдгээр шалгарлаа.

 

Биологийн тэнхимийн Магистрант, Докторантуудын ЭШ-ний хурлын комисс 

80 ЖИЛ