Аливаа ой өнгөрснөө цэгнэж, өнөөдрөө дүгнэж, ирээдүйгээ төлөвлөж, бүтээлчээр хэлэлцдэг, үр дүнтэй хамтын ажиллагаа байдаг билээ. Монгол Улс тусгаар тогтноод тун удаагүй ч, Дэлхийн 2-р дайны ид хүнд, хэцүү цаг үед ихээхэн хүчин чармайлтаар 1942 онд Монгол Улсын Их Сургуулийг байгуулжээ. Анхны хээрийн судалгааг 1943 онд Алтайн өвөр говиор хөндлөн гулд хийж, анхны эрдэм шинжилгээний хурлыг 1944 онд зохион байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Үдээс өмнө их сургууль байгуулагдаж ахуй эхэн болон хөгжлийн үеийн талаар ахмад багш нар маань амьтан, ургамал, шавж, биофизикийн шинжлэх ухаан Монгол Улсад хөгжсөн түүхийн талаар илтгэл хэлэлцүүлж, үдээс хойш Биологийн шинжлэх ухааны салбарууд энэ цагт философи, үзэл баримтлал, концепцийн хувьд хаана хүрч, бид хаана нь яваагаа үнэлж цэгнэсэн аман 14, ханын 25 илтгэл хэлэлцэгдлээ. Та бүхэн энэ холбоост ойр байж, тун удалгүй тавигдах хурлын илтгэлүүдийн хураангуйгаас багагүй зүйлийг тоймлох боломжтой.