Хөтөлбөр сурталчилах үйл ажиллагаа

МУИС-ийн ШУС-ийн БУС-ын Биологийн тэнхимийн амьтан, ургамал, биофизик, генетик, биохими, экологийн лабораториуд, амьтан болон ургамлын цуглуулгын сантай танилцах аялалыг 2022 оны 11-р сарын 11-ний өдөр Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн 7-р ангийн 32 сурагч, тэдний багш нар болон эцэг эхийн төлөөллийн хамт ирж хийлээ

Уг аялалын хүрээнд сурагчид:

  1. Ургамал судлалын лабораторид цитоплазмын хөдөлгөөнийг усан тахал (элодей)-ын навчны эсүүд дээр микроскопоор ажиглаж, ургамлын гербари хийсэн.
  2. Амьтан судлалын лабораторид могойн биений хэмжилтийг хийж, амьтны цуглуулгын сангийн үзмэрүүдтэй танилцсан.
  3. Биохимийн лабораторид нүүрс ус гэж юу вэ? нүүрс усны организмд гүйцэтгэх үүрэг, хүнсний хэрэглээний тухай ярилцах, энгийн нүүрс ус тодорхойлох Бертраны аргыг тайлбарлаж өгсөн.
  4. Экологийн лабораторид цэнгэг усны чанарын индикатор шавьжуудтай танилцуулах
  5. Биофизикийн лабораторид Нано хэмжээст металаар түлэгдсэн арьсыг хэрхэн эмчлэх тухай тайлбарлаад хулганы арьсны хөндлөн огтлол бүхий слайд үзүүлсэн. Мөн физик хүчин зүйлийн биологийн үйлчлэлийг тайлбарласан
  6. Генетикийн лабаораторид Ургамал болон амьтны эд, эрхтэн систем, эсийн бүтэц үзсэн хүүхдүүд байсан учраас эд, эрхтэн болон эсийн өсгөвөр, түүнд агуулагддаг ДНХ-ийн талаар заасан.

Энэхүү үйл ажиллагаанд оролцсон ЕБС-ийн багш, сурагчдын сэтгэгдэл өндөр байсны зэрэгцээ Монгол-Оросын хамтарсан сургуулийн биологийн багш нь 10-р ангийн 20 орчим сурагчдад зориулж энэ үйл ажиллагааг дахин зохион байгуулж өгөх хүсэлт гаргасан. Биологийн тэнхимийн лабоарториудаар аялуулах, туршилт хийлгэх, үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад чин сэтгэлээсээ хамтран ажилласан тэнхимийн эрхлэгч, багш нар, туслах ажилтанууд, оюутнууддаа маш их баярлалаа.

80 ЖИЛ