“МУИС-ийн сорилго-2024” өдөрлөгийн хүрээнд “Биологи, хими, газарзүй”-н сорилго, олимпиад боллоо

МУИС-ийн Оюутны хөгжлийн төвөөс “МУИС-ИЙН СОРИЛГО-2024” хөтөлбөрт арга хэмжээг 2024 оны хоёрдугаар сарын 22-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 27-ны хооронд зохион байгуулж байна.

Есөн долоо хоног үргэлжлэх энэхүү арга хэмжээний хүрээнд МУИС-ийн эрдэмтэн багш нар болон Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд Элсэлтийн шалгалт өгдөг хичээлүүдээр ЕБС төгсөгчдөд арга зүйн зөвлөмж, мэдээллийг хүргэж, сорилго олимпиад болно.

Энэхүү элсэлтийн шалгалт, цуврал зөвлөмж, мэдээ мэдээллийг Нийслэлийн ЕБС-ийн сурагчид төдийгүй хөдөө орон нутгийн сургуулиудын төгсөгчдөд цахим хэлбэрээр хүртээмжтэй хүргэхээр зорин ажиллаж байна.

“МУИС-ИЙН СОРИЛГО-2024” өдөрлөг, арга хэмжээний хүрээнд “Биологи, Хими, Газар зүй”-н сорилго, олимпиадыг Биологийн тэнхим, Газар зүйн тэнхим, Химийн тэнхим, БЭЛАС-ийн хими, биологи, газар зүйн багш нартай хамтран 2024 оны дөрөвдүгээр сарын 13-ны бямба гарагийн 12:00 цагаас зохион байгууллаа. Сорилго, олимпиадад Улаанбаатар хотын 80 сургуулийн 180 гаруй сурагч оролцож дараах сурагчид шилдгээр шалгарав.

 

Биологийн олимпиадын дүн

  • Тэргүүн байр: Нийслэлийн ЕБ-ийн 50 дугаар сургуулийн 12г ангийн сурагч Саруулхангайн Эгшиглэн,
  • Дэд байр: МУИС-ийн БЭЛАС-ийн 12д ангийн сурагч Цэрэндоржийн Гүнжинлхам,
  • Гутгаар байр: Нийслэлийн ЕБ-ийн Амаглан цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч Эрдэнэбатын Амаржаргал,
  • Тусгай байр: МУИС-ийн БЭЛАС-ийн 12д ангийн сурагч Гэсэрийн Ирээдүй, 12д ангийн сурагч Баатаржавын Анунгоо нар,

Бүтэн харах холбоос: https://news.num.edu.mn/?p=101494&fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR26nV0_5KZgHAT9jmErcj6uCSM1Grv1AMxLbNgU8rWNisCFgB8CFr6g6Y4_aem_AYZn1nsBQgeIOJbdQX3FtPmQ-4x5bOjDaEbxc793z03xXppr6IJJttfe9IpT7xkDtScXKjHxB6zxO-vC12GA3MAF

80 ЖИЛ