Биологийн тэнхимийн “Төгсөгчдийн уулзалт” арга хэмжээ

2022 оны 10 дугаар сарын 14-нд Биологийн тэнхимийн төгсөгчдийг хуваарийн дагуу хүлээн авсан ба үе үеийн төгсөгчдийг төлөөлж 350 орчим биологичид төрөлх сургуульдаа зочлон ирлээ.

Уулзалт Биологийн тэнхимийн эрхлэгч проф. Л.Ариунцэцэгийн мэндчилгээгээр эхэлж, “Биологийнхон-80” гэрэл зургийн үзэсгэлэн, тэнхимийн цахим танилцуулга, урлагийн үзүүлбэрээр үргэлжилж, төгсөгчид төрөлх сургууль тэнхимээр аяллаа.

Төгсөгчид Биологийн тэнхимийн ахмад багш Монгол Улсын гавьяат багш Ц.Цэндээхүү, Монгол Улсын гавьяат багш Т.Гун-Аажав, Монгол Улсын гавьяат багш К.Улыкпан, проф Д.Пүрэв, проф Ж.Сүхдолгор, проф Х.Тэрбиш, проф Р.Самъяа болон тэнхимийнхээ багш ажилтнуудтай уулзан, оюутан цагийн дурсамжаа хүүрнэн, сэтгэгдлээ хуваалцан багш нартаа болон тэнхимд талархал илэрхийлэн дурсгалын зүйлс гардуулав.

Нийт төгсөгчдийг төлөөлж 1986 оны төгсөлтийн улс төрийн дууны “Цуурай” хамтлаг ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.

Уулзалтын үеэр Биологийн тэнхимийг төгсөгчдийн холбоог шинэчлэн, “Биологи төгсөгчдийн залгамж холбоо” ТББ байгуулагдсан болон удирдах зөвлөлийг танилцуулан, цаашид нийт төгсөгчидтэйгээ эргэх холбоотой байж, Биологийн тэнхимийн сургалт судалгааг хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд доктор проф. Р.Самъяа багшийн “Туулсан замаа эргэн дурсахуй” сэдэвт уулзалт хичээлийн II байрны “А” заалд боллоо.

Ийнхүү МУИС байгуулагдсаны түүхт 80 жилийн ойгоор Биологийн тэнхимийн 1965-2022 онуудыг төгсөгчдийн уулзалт сайхан болж өнгөрлөө.

 

80 ЖИЛ