МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Биологийн багшийн бакалаврын болон магистрын хөтөлбөрүүд магадлан итгэмжлэгдлээ.

Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын тогтоолоор Биологийн боловсрол (Багш) магистрын хөтөлбөр урьдчилан магдлан итгэмжлэгдэж, 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн шинээр элсэлт авахаар төлөвлөж байна. Багш, Байгалийн ухааны боловсрол (Биологи)-ын бакалаврын хөтөлбөр 5 жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлэгдэж, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны захирал О.Янжмаа магадлан итгэмжлэлийн гэрчилгээг 2022 оны 5-р сарын 25-ны өдөр гардууллаа. Дээрх хөтөлбөрүүдийг үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан ажлын хэсгийн багш, ажилтнуудад баяр хүргэе.

80 ЖИЛ