БИОЛОГИЙН ТЭНХИМ ШИНЭЭР ЭЛСЭГЧДЭДЭЭ ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Биологийн тэнхим шинээр элсэгчдэдээ зориулсан өдөрлөгийг 9-р сарын 27-ны өдөр МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд амжилттай зохион байгууллаа. Уг өдөрлөгт Биологийн тэнхимийн анги даасан зөвлөх багш нар оролцож, дэд профессор Д. Нарангарвуу Биологийн тэнхимийн хөтөлбөрүүд, сургалт судалгааны лабораториуд, оюутны тэтгэлэг, хөтөлбөрүүдээс зохион байгуулдаг тэмцээн уралдаануудын талаарх мэдээллийг хүргэлээ.

Мөн Биотехнологийн хөтөлбөрийн дэргэдэх “Probe” клуб, экологийн хөтөлбөрийн дэргэдэх “Экологи эрдэм” клуб, шинээр байгуулагдсан Биологийн нөөцийн хөтөлбөрийн  дэргэдэх “Bio-wave” клубүүд өөрсдийн үйл ажиллагаа болон гишүүнчлэлийн талаарх танилцуулгыг тус тус хийв.

80 ЖИЛ