Биологийн тэнхимийн багш нар Бүгд Найрамдах Словак улсад айлчлаад ирлээ

БНСловак улсын Нитра хотын Константина Философа их сургуулийн Байгалийн шинжлэх ухаан, информатикийн факультетийн Экологи, хүрээлэн буй орчны тэнхим МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимтэй хамтран хэрэгжүүлж буй Европын холбооны ERASMUS + хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр талын багш болон оюутан солилцоог дэмжих зорилгоор богино хугацааны төслийг хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд тус сургуулийн 3 багш, 2 оюутны хамт 4 сард 2 долоо хоногийн хугацаатай манай сургууль дээр айлчиллаа.Тус сургуулийн төлөөлөгчдийг МУИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал проф. Б. Баяртогтох хүлээн авч уулзаж, хамтарсан төсөл хэрэгжүүлэх өргөн боломжийн талаар санал солилцохын зэрэгцээ 2022-2025 он хүртэл хэрэгжүүлэх ERASMUS+ төслийн баримт бичигт гарын үсэг зарж баталгаажууллаа. Мөн, тэд биологийн тэнхимийн багш, оюутнуудад Словакын их сургууль товч танилцуулга болон өөрсдийн судалгааны сүүлийн үеийн үрд дүнг танилцуулах уулзалт семинарыг амжилттай зохион байгуулсан. Тэдний хамт хээрийн аяллыг зохион байгуулж, МУИС-ийн судалгааны суурин, түүний боломж, Хангай болон Говийн бүсийн байгалийн бүс бүслүүр, Монголын тусгай хамгаалалтай газар нутгийн хамгаалал менежментийн өнөөгийн байдал, Монголын нүүдэлчин малчдын ахуй амьдралыг танилцуулснаар тэдний Монголд айлчлах хугацаа дуусаж, нутаг буцсан.
Нитра хотын Константина Философа их сургуулийн урилгаар Биологийн тэнхимийн багш, Р. Самьяа, Н. Сонинхишиг, У.Айбек, Д.Нарангарвуу, Д. Лхагвасүрэн, докторант Л. Анхбаяр нар тус сургуульд 2023 оны 5 сард 14 хоногийн хугацаатай ажиллаад ирсэн. Айлчлалын үеэр Нитра хотын Константина Философа их сургуулийн Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Др. Мартина Павликова төслийн гэрээнд гарын үсэг зурж, 2022-2025 оны хооронд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон.
Хоёр талын томилолтын хугацаанд дараах ажлууд хийгдлээ.
1. Хоёр сургуулийн хамтран ажиллах гэрээг гадаад харилцаа эрхэлсэн захирлуудын түвшинд байгуулсан.
2. Братиславын их сургуулийн профессор Иосеф Дуга, Душан Цыпрых нартай уулзаж 70-80аад онд Монгол оронд ажиллаж байсан үеийн зургуудтай танилцав. Энэхүү хамтын ажиллагааны ойг тохиолдуулан зургийн цомог хэвлүүлэхээр ярилцсан.
3. Багш, оюутнууд өөрсдийн сургууль, тэнхимийн бүтэц үйл ажиллагаа, судалгааны ажлаа тус сургуулийн тэнхимийн хамт олон багш нарт нээлттэй танилцуулав.
4. Багш, оюутнууд өөрсдийн мэргэжлийн чиглэлийн дагуу (шавьж, паразит, жижиг хөхтөн, GLORIA хөтөлбөр, татмын динамик) уулзалт ярилцлагууд өрнүүлж, цаашдын хамтын ажиллагааг тодорхойлсон.
5. Оюутнууд хээрийн судалгаанд оролцож дадлага туршлага хуримтлуулсан.
6. Хоёр талын сургалт, судалгаа, инновацийн орчинтой танилцсан. Хамгийн сүүлийн үеийн лаборатори, судалгааны төвүүдтэй нь дараах холбоосуудаар танилцана уу.
a. Байгалийн шинжлэх ухаан, информатикийн факультетийн судалгааны лабууд: https://www.fpvai.ukf.sk/en/research-teams
b. Словакийн ХАА-ийн их сургуулийн AgroBioTech Research Centre: https://www.uniag.sk/en/agrobiotech-research-centre
7. Хоёр орны соёл, уламжлалтай танилцсан.
80 ЖИЛ