МУИС болон ХБНГУ-ын Халле-Виттенбергийн их сургууль хамтран Монгол орны биологийн олон янз байдлын судалгааны экспедицийг 56 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа

МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхим нь ХБНГУ-ын Халле-Виттенбергийн Их Сургуультай 1967 оноос эхлэн Монгол орны биологийн олон янз байдлын судалгаа ба хамгааллын чиглэлээр эрдэм шинжилгээний хамтарсан судалгааны экспедицийг олон жил амжилттай зохион байгуулж байна.
Энэ жилийн хамтарсан экспедицийг ХБНГУ-ын Халле-Виттенбергийн Их Сургуулийн проф. др. М. Штуббе болон МУИС-ийн Биологийн тэнхимийн проф. др. Д. Лхагвасүрэн удирдан, Монгол орны баруун бүс нутгийн тураг гогойны нүүдлийн судалгаа, махчин шувуудын үржлийн биологи, жижиг мэрэгч амьтдын экологи болон тэдгээрийн паразитын судалгааг хамтран хийлээ.
Хээрийн судалгааны ажилд хамтран ажилласан Алтайн Таван Богдын БЦГ, Увс нуурын ай савын ДЦГ, Хустайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргаад, мэргэжилтэн, байгаль хамгаалагч нартаа гүн талархал илэрхийлье
МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхим
2023 оны 7 дугаар сарын 30-нд
80 ЖИЛ