БАЙГАЛИЙН УРГАМЛЫГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?

МУИС, ШУС-ийн Биологийн тэнхим, Ургамал судлалын мэргэшүүлэх хөтөлбөрөөс ургамал судлалын хичээл судалдаг их, дээд сургуулийн оюутан залуусын дунд жил бүр уламжлал болгон  зохион байгуулдаг “Байгалийн ургамлыг хэн сайн мэдэх вэ?” тэмцээн 11 дэх удаагаа “Монгол орны байгалийн зэрлэг хүнсний ургамал ба мөөгийг хэн сайн мэдэх вэ?” сэдвийн хүрээнд 2023 оны 04-р сарын 01-ний өдөр Багш, оюутны хөгжлийн төвд зохион байгуулагдлаа.

Тэмцээнд МУИС-ийн ШУС ба ХШУИС, МУБИС, ОУУлаанбаатарИС, ХААИС, Монос – ЭЗШУИС, Монгол Коосэн технологийн коллеж зэрэг 6 сургуулийн 17 багийн 51 оюутан оролцов. Уг тэмцээний зорилго нь  оюутан залууст байгалийн ургамал ба мөөгийг таньж мэдэх, тодорхойлох, овог, төрөл зүйлийн нэрийг цээжлэх, зөв бичиж сурах, цаашид ургамал судлалын чиглэлээр мэргэшин суралцах сонирхлыг төрүүлэх зорилготой юм.

Биологийн тэнхимийн ургамлын цуглуулгын сангийн 76 зүйл (38 овог, 63 төрөл) байгалийн зэрлэг хүнсний ургамлын хатаадас, мөн 14 зүйл мөөгний фото зураг дээр багууд хуваарийн дагуу ажиллаж бэлдсэн ба тэмцээний явцад сонгосон 40 зүйл ургамлыг  зөвхөн аль нэг онцлог шинж тэмдэг болох цэцэг, навч, иш, үндсээр нь, 10 зүйл мөөгийг фото зургаас таньж тодорхойлон овог, төрөл, зүйлийн нэрийг зөв бичих даалгавар гүйцэтгэн өрсөлдөв.

Тэмцээнийг амжилттай зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажилласан Байгалийн ухааны салбар хариуцсан дэд захирал профессор Б.Эрдэнэцогт, Биологийн тэнхимийн эрхлэгч профессор Л. Ариунцэцэг, Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Залуу экологичдийг дэмжих төв Oikos сан, Сараана байгаль хамгаалах сан, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Байгалийн түүхийн музей, Байгаль аппликэйшн, Herbarium mongolia, ургамал судлалын хөтөлбөрийн магистрант оюутнууд болон сонирхолтой илтгэл танилцуулсан ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ЭША доктор Н. Хэрлэнчимэг, докторант Б. Гантөмөр нарт талархал илэрхийлье.

 

I байр – МУБИС-ийн “Edelweiss баг” (Б. Даваа, М. Мижиддорж, Г. Ганчимэг) 

II байр – МУБИС-ийн “Potentilla баг” (Б. Дэлгэрмөрөн, Б. Энэржин, Б. Үүрийнзаяа)

III байр – МУБИС-ийн “Adonis баг” (Д. Ундаръя, Б. Нарандэлгэр, А. Лхамсүрэн)  

Тэмцээний зургуудаас

 

 

 

80 ЖИЛ