Сүү ХК нь МУИС-ийн Шинжлэх ухааны сургуультай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү ажлын хүрээнд оюутнууд танилцах болон мэргэжлийн цалинтай дадлага хийж, практик дээр ур чадвараа бататгаж, ажлын байраар хангагдах зэрэг олон боломжууд нээлттэй болох боломжтой боллоо.
Мөн түүнчлэн Сүү ХК-ийн нарийн мэргэжлийн ажилтнууд тус сургуулийн өндөр түвшний лабораториудад судалгаа шинжилгээ хийх, ажилтнуудаа чадавхжуулах сургалтуудад хамруулах зэрэг олон талт, үр дүнтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлж эхэлнэ.
Бидний хамтын ажиллагааны хүрээнд дараах ажлуудыг зохион байгууллаа.
– Сүү ХК нь МУИС-ийн Биологийн тэнхимтэй байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Улсын биологийн XXXIV-ээр олимпиадыг ивээн тэтгэлээ.
– МУИС-ийн Шинжлэх ухааны салбар сургууль XVIII дахь жилдээ “Бичил ертөнцийн нууцыг нээгч” тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллан тэмцээнд амжилттай оролцсон оролцогчдод “ЦАЛИНТАЙ ДАДЛАГА” хөтөлбөрийн хүрээнд дадлага хийх болон АЖИЛД ОРОХ УРИЛГА-уудыг тус тус гардуулсан.
– МУИС-н лабораториудтай танилцаж нарийн судалгаа шинжилгээг хийхээр уулзалтыг зохион байгууллаа.
80 ЖИЛ