УЛСЫН БИОЛОГИЙН XXXIV ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сайн сурагч бэлдэхгүйгээр сайн оюутантай болохгүй, сайн оюутангүйгээр сайн мэргэжилтэнтэй болохгүй. Сайн сурагчийн ард үргэлж сайн багш байдаг. Учир иймд багш, шавийн барилдлага, мэдлэг, туршлагыг уралдуулсан оюуны их өрсөлдөөн УЛСЫН БИОЛОГИЙН XXXIV ОЛИМПИАД-ийг өнгөрөгч 4-р сарын 3-6-нд зохион байгуулж, Монгол Улсын өнцөг булан бүрээс 21 аймаг, сум, нийслэл, дүүргийн 68 сурагч, 34 багшийн хамтаар оюун ухаанаа уралдууллаа. Ингээд 9, 12-р анги, багш нараас алтан медаль 6, мөнгөн медаль 9, хүрэл медаль 15, тусгай байр 9 нийт 39 шагналт байр тодорлоо.  

Нийт шагналтнууд болон оролцогсод, бэлтгэсэн багш нар, хамтран зохион байгуулагчид, оюутны клубүүддээ (ЭкологиЭрдэм, Биотехнологийн Проб) зохион байгуулагчдын зүгээс чин сэтгэлийн халуун талархал илэрхийлж, багш нарт нь ажил хөдөлмөрийн, оюутан, сурагчдад нь сурлагын өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. 

Ерөнхий зохион байгуулагчид:

              Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Боловсролын Ерөнхий Газар; 

              Улсын Биологийн Олимпиадын Дэд Хороо; 

              Монгол Улсын Их Сургууль; 

Хамтран зохион байгуулагчид:

              Монгол Улсын Боловсролын Их Сургууль; 

              Байгаль Эх Лицей Ахлах Сургууль, Экологийн Боловсролын Төв; 

              Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль; 

              Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэн; 

Улсын биологийн XXXIV олимпиадын шагналт байр эзэлсэн оролцогчид 

Ивээн тэтгэгчид:

              Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь Хөтөлбөрийн Газар; 

              Байгаль, Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэг; 

              Монголын “Ирвэс” Төв; 

              Ирвэс Хамгаалах Сан; 

             Монхимо ХХК; 

             Тогтвортой ноос ноолуур хөтөлбөр; 

            Сүү ХХК; 

            Байгалийн түүхийн музей; 

            IVCO LLC; 

Улсын биологийн XXXIV олимпиадын шагнал гардуулах үйл ажиллагаа 

80 ЖИЛ