“ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХНЫ ХУРЛЫН 80 ЖИЛИЙН ОЙ”-д зориулсан Биологийн салбар хуралдаанд илтгэлээр оролцогсдод

Монгол Улсын Их Сургууль 1942 онд байгуулагдаж, эрдэм шинжилгээний анхны хурлыг 1944 онд зохион байгуулсны 80 жилийн ой тохиож байгаа билээ. Энэхүү ойг үр бүтээлтэй тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд 2024 оны 4-р сарын 22-ны Даваа гарагт МУИС-ийн хичээлийн 1-р байрны эрдмийн танхим (дугуй заал)-д эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна. Багш, судлаач, доктор, магистр, бакалаврын оюутнууд уг хуралд ханын илтгэлээр оролцох боломжтой бөгөөд журмын дагуу багц цаг тооцож олгон, хураангуйг эмхэтгэж цахимаар түгээх юм.

Ханын илтгэл А0 хэмжээтэй, хэвлэлт босоо байна. Та бүхэн идэвхтэй оролцож, илтгэлийн хураангуйг 2024 оны 4-р сарын 19-ний Баасан гарагийн 13:00 цаг хүртэл lkhagvasuren@num.edu.mn хаягаар илгээнэ үү. Хураангуйг Arial 11pt, мөр хоорондын зай 1.0, хуудас А4, дээр, доор, баруун хажуугаас 2.0 см, зүүн хажуугаас 2.5 см зай авч, нэг хуудаст багтаана.

80 ЖИЛ