Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургуулийн бакалаврын түвшний нийт зургаан хөтөлбөрийг зорилтот элсэгчдэд сурталчлах контент бүтээх, нийгмийн сүлжээний орчинд эргэлтэд оруулах уралдаан.
Hackathon – Социологи, нийгмийн ажлын тэнхим (num.edu.mn)
Хакатон гэдэг нь оролцогчид богино хугацаанд өгөгдсөн сэдвийн хүрээнд шинэ санаа хөгжүүлэн, асуудлыг оновчтой, бүтээлчээр шийдвэрлэх, шинэ бүтээл туурвих нэг төрлийн уралдаант үйл ажиллагаа юм. Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургуулийн бакалаврын түвшний нийт зургаан хөтөлбөрийг зорилтот элсэгчдэд сурталчлах контент бүтээх, нийгмийн сүлжээний орчинд эргэлтэд оруулах стратеги шийдлийг санал болгох замаар суралцагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, ур чадвараа харуулах боломжийг бий болгох, хамтран ажиллахад суралцуулахад уг уралдаан зорилго оршино.
Хакатонд сайн дурын үндсэн дээр бүртгүүлэх ба зохион байгуулагчдын зүгээс багт хуваарилна. Багуудад маркетинг, сэтгэл судлал, сэтгүүл зүй, олон нийтийн харилцаа, ажил мэргэжил сонголтын чиглэлээр мэргэшсэн багш нар богино хугацааны сургалт орж, бүтээл туурвих, түгээх арга зүйн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ баг тус бүрийн сонгож авсан хөтөлбөрөөр тухайн хөтөлбөрийн багш, суралцагч нар арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллана/mentor/. Уралдаан хоёр шатаар явагдах ба дараах байдлаар зохион байгуулна:
I шат (12/15-12/17)
II шат (12/18-12/25)
Оролцогчид дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Уралдаанд оролцогч баг тус бүр хамгийн багадаа таван видео контент(Poster 10) бүтээх ба дараах техникийн шаардлагад нийцүүлсэн байна. Үүнд:
Facebook:
Формат: MP4
Чанар: 1080р (1920 x 1080) ба үүнээс дээш
Харьцаа: post – хөндлөн видеонд16:9, босоо видеонд 9:16
Хугацаа: 3 минут хүртэл.
Instagram:
Формат: MP4
Чанар: post – 1920 x 1080, story – 1080 x 1920 пиксел (9:16 харьцаатай).
Хугацаа: post – 60 секунд, story – 15 секунд.
TikTok:
Формат: MP4
Чанар: Босоо видео 1080 x 1920 (9:16 харьцаатай).
Хугацаа: 3 минут хүртэл.
Бүтээлд ашиглах өнгөний хослол:
Өнгө 1: #1E4688
Өнгө 2: #FFC53A Өнгө 3: #BED7FF |
Өнгө 4: #292929
Өнгө 5: #FFFFFF Өнгө 6: #545454
|
Уралдааны бүтээлийг 2023 оны 12-р сарын 17-ний өдрийн 21:00 цаг хүртэл хүлээн авна.
Контентыг чанар(60%), нийгмийн сүлжээний орчинд хэрэглэгчээс авсан хариу үйлдэл(reactions, shares, comments)(40%) гэсэн хоёр үндсэн шалгуураар үнэлнэ. Контентын чанарт дараах ерөнхий шаардлагыг тавина. Үүнд:
I байр – ₮3’000’000
II байр хоёр – ₮2’000’000
III байр хоёр – ₮1’000’000
2023 оны 12 сарын 15, Баасан гариг, Хичээлийн I байр – Дугуй заал | |
14:00-15:40 | Урладааны бүртгэл, танилцуулга
Багт хуваах, Танилцах цаг |
15:40-16:00 | Цайны завсарлага, |
16:00– 16:50 | ЛЕКЦ: “Контент бэлтгэхэд анхаарах сэтгэл зүйн хүчин зүйлүүд”
Н.Должин MA. МУИС-ШУС-НУС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн багш |
16:50– 17:00 | Асуулт, хариулт |
17:00– 17:50 | ЛЕКЦ: “Ахлах ангийн сурагчдын сэтгэл зүйн болон мэргэжил сонголтын онцлог”
Б.Хишигням PhD. МУИС-ШУС-НУС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн дэд профессор |
17:50– 18:00 | Асуулт, хариулт |
2023 оны 12 сарын 16, Бямба гариг, Багш оюутны хөгжлийн төв 501 тоот | |
09:00 – 10:00 | МЕНТОРЫН ЦАГ
· Б.Жаргалан PhD. Антропологи, археологийн тэнхимийн ахлах багш · И.Бямбабаатар PhD. Антропологи, археологийн тэнхимийн ахлах багш · Д.Золбоо МА Утга зохиол, урлаг судлалын тэнхимийнбагш · О.Бумдарь PhD. Философи, шашин судлалын тэнхимийн багш · Х.Уламбадрах PhD. Геологи, геофизикийн тэнхимийн дэд профессор · Ө.Баярсайхан PhD. Биологийн тэнхимийн дэд профессор |
10:00–12: 00 | БҮТЭЭЛ ДЭЭР АЖИЛЛАХ ЦАГ: |
12:00–13: 30 | Өдрийн хоол
Багш оюутны хөгжлийн төв – Эрдэм зоогийн газар |
13:30– 14:20 | ЛЕКЦ: “Тайлбарлах сэтгүүл зүйн онцлог: Video reels”
Багш, оюутны хөгжлийн төв – 501 тоот Д.Идэржаргал PhD. МУИС-ШУС-НУС-ын Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн ахлах багш |
14:20– 14: 30 | Асуулт, хариулт |
14:30– 15: 30 | СУРГАЛТ: “Нийгмийн сүлжээний орчинд богино хэмжээний видео бэлтгэх арга зүй: Adobe AfterEffects програм”
Д.Батбаатар |
15:30– 18:00 | БҮТЭЭЛ ДЭЭР АЖИЛЛАХ ЦАГ: |
2023 оны 12 сарын 17, Ням гариг, Багш, оюутны хөгжлийн төв 501 тоот | |
09:00 – 10:00 | МЕНТОРЫН ЦАГ
· Б.Жаргалан PhD. Антропологи, археологийн тэнхимийн ахлах багш · И.Бямбабаатар PhD. Антропологи, археологийн тэнхимийн ахлах багш · Д.Золбоо МА Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш · О.Бумдарь PhD. Философи, шашин судлалын тэнхимийн багш · Х.Уламбадрах PhD. Геологи, геофизикийн тэнхимийн дэд профессор · Ө.Баярсайхан PhD. Биологийн тэнхимийн дэд профессор |
10:00–12: 00 | БҮТЭЭЛ ДЭЭР АЖИЛЛАХ ЦАГ: |
12:00–13: 30 | Өдрийн хоол
Багш оюутны хөгжлийн төв – Эрдэм зоогийн газар |
13:30–14: 20 | ЛЕКЦ: “Түүх өгүүлэх арга, асуудлыг тодорхойлох нь”
Багш, оюутны хөгжлийн төв – 501 тоот Ч.Энхболд PhD. МУИС-БС-Маркетинг, худалдааны тэнхимийн ахлах багш |
14:20–14: 30 | Асуулт, хариулт |
14:30–20: 30 | БҮТЭЭЛ ДЭЭР АЖИЛЛАХ ЦАГ: |
21:00 | БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ |