Зорилго:
Оюутны онолын мэдлэгийг амьдрал ахуйтай холбох, бүтээлч үйл ажиллагааг дэмжих, чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх, Микробиологийн шинжлэх ухааныг олон нийтэд түгээх, сурталчилах.
Тэмцээн МУИС-ийн Багш Оюутны хөгжлийн төвийн 502 тоот хурлын танхимд 2023 оны 12 –р сарын 6 –ны өдөр зохион байгуулагдав.
Ивээн тэтгэгч байгууллага:
МУИС -ийн ШУС -ийн БУС, Сүү ХК, МонХимо ШУҮ –ийн ХХК, Айвико ХХК, Синапс ХХК.
Хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид:
МонХимо ШУҮ –ийн ХХК – ны захирал М.Ариунаа
Сүү ХК – ны төлөөлөгчид
Айвико ХХК – ны төлөөлөгчид
Синапс ХХК – захирал Д.Нарангэрэл
Этүгэн дээд сургуулийн багш нар
Микробиологийн хөтөлбөрийн багш нар болон төгсөгчид
БУС-ийн Биологийн тэнхимийн Зөвлөх проф. доктор Б.Оюунцэцэг
Тэмцээнд:
МУИС-ийн 2 баг, АШУҮИС-ийн 2 баг, ШУТИС-ийн 2 баг, Этүгэн их сургуулийн 1 баг, ХААИС-ийн 1 баг, Монгол Коосэн сургуулийн 1 баг нийт 6 их дээд сургуулийн 9 багийн 45 оюутан, ганцаарчилсан төрлөөр 40 гаруй оюутан мэдлэг чадвараа сорилоо.
Тэмцээнд хөгжөөн дэмжигчид, зочид зэрэг нийт 120 гаруй хүн оролцож амжилттайгаар зохион байгуулагдав.
БУС-ийн Биологийн тэнхимийн эрхлэгч Проф. доктор Л.Ариунцэцэг мэндчилгээ дэвшүүлж амжилт хүсэв
Тэмцээнийг Биологийн тэнхимийн Микробиологийн дэд хөтөлбөрийн зөвлөх дэд проф. Д.Түмэнжаргал нээж үг хэлэв.
Тэмцээнд оролцогчид:
Багийн төрөлд:
I -р байр. МУИС -ийн Биотехнологийн 2 –р ангийн А.Анужин ахлагчтай “Хөгжилтэй бөмбөлөгүүд” баг.
II -р байр. ЭМШУҮИС –ийн 2 –р ангийн Д.Бат-Очир ахлагчтай “Кобра” баг.
III -р байр – ШУТИС –ийн 2 –р ангийн Н.Тамир ахлагчтай “IB” баг.
Ганцаарчилсан төрөлд:
I -р байр – А.Энхжин /МУИС-ийн биологийн 3 –р анги/
II -р байр – Э.Дэлгэрсайхан /АШУИС-ийн 2 –р анги/
III -р байр – Д.Бат-Очир /АШУИС-ийн БАС-ийн 2-р анги/