Оман улсын Мускат хотноо 11-р сарын 1-11 хооронд зохиогдсон сонирхогчдын ДАШТ-нд Монгол улсын тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр 3 ангиллаар амжилттай өрсөлдлөө. 1700 хүртэлх эмэгтэй ангилалд: МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Биологийн тэнхимийн 3 дугаар түвшиний оюутан Бат-Амгалангийн АНУЖИН шатар сонирхогчдын “ДЭЛХИЙН АВАРГА” болж бахдам амжилт гаргасанд халуун баяр хүргэе! Дасгалжуулагч багшаар МУИС-ийн Химийн тэнхимийн төгсөгч, спортын мастер Р.Амгаланбаатар ажиллаа.