2022-2023 оны хичээлийн жилийн зуны хээрийн дадлага

Биологи, Экологи, Биологийн нөөц судлал, Багш, биологийн боловсрол хөтөлбөрийн 32 оюутан 2023 оны 06 дугаар сарын 08-24-ний өдрүүдэд Богд Хан уулын Өвөр Зайсан дахь сургалт, судалгааны төвд амьтан судлал, ургамал судлалын хээрийн дадлага хийлээ. Дадлагын явцад оюутнууд Өвөр Зайсангийн амьтан, ургамлын зүйлийн олон янз байдалтай танилцаж, цуглуулга, хатаадас хийх аргазүйд суралцав. Оюутнууд 4-7 хүнтэй баг болж ажилласан бөгөөд дадлагын сүүлийн өдөр бие даалтын ажлаа бусад багууддаа танилцууллаа.

Bloom баг

Humanz баг

“Өвөр Зайсангийн ургамлыг хэн сайн мэдэх вэ? сэдэвт тэмцээнд багаараа өрсөлдөж Ү. Амилун, А. Анужин, С. Темирлан Рэй, Г. Дэлгэрнаран бүрэлдэхүүнтэй “Saussurea” баг ялагч боллоо.

“Saussurea” баг

Эгшиг баг

Нархан баг

 

80 ЖИЛ