Экологи D052101
Хөтөлбөрийн давуу тал
Ажлын байр
Экологи D052101
- Экологич мэргэжилтэн бэлтгэсэн 35 жилийн туршлагатай бөгөөд салбартаа Монгол улсдаа анхдагчид. Манай хөтөлбөр нь Экологийн суурь болон хавсарга судалгаа хийдэг Монголын хамгийн анхны академик нэгж бөгөөд энэ салбартаа түүчээлэгч.
- Экологич нь “Ногоон мэргэжил” учраас зөвхөн байгаль орчны биш нийгмийн бүхий л салбарт хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр нэрлэгдэж байна. Жишээ нь, “Ногоон зээл”-ийн хүрээнд банкуудад Экологич ажлын байр бий болж байна.
- Монгол орны биологийн нөөцийг тогтвортой ашиглах, хөдөө аж ахуй болон анагаах ухааныг үр ашигтай, оновчтой хөгжүүлэх ойрын болон алсын зорилгын хүрээнд Экологийн суурь болон хавсарга салбарын суурь мэдлэг дээр үндэслэсэн технологи ихээр шаардагдаж байгаа энэ цаг үед Экологич мэргэжил нь инновацийн гол түлхүүр.
Хөтөлбөрийн давуу тал
Монгол Улсын Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн.
Монголын топ аж ахуйн нэгжүүд (Оюу толгой, Таван толгой гэх мэт), байгаль хамгааллын олон улсын байгууллагуудад болон тэдгээрийн хэрэгжүүлж буй төслүүдэд хамрагдах боломжтой.
Багшлах боловсон хүчин 100 хувь өндөр хөгжилтэй орнуудад суралцаж эрдмийн зэрэг хамгаалсан бөгөөд салбартаа тэргүүлэгч эрдэмтэд.
АНУ, ХБНГУ, Япон, БНСУ, Тайвань, БНХАУ гэх мэт улсуудтай удаан хугацааны хамтын ажиллагаатай, эдгээр улсуудын их сургуулиудтай оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Ажлын байр
- Төрийн удирдах байгууллага (БОАЖЯ, ХХААЯ, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар) болон аймаг, сумдын Засаг даргын тамгын газар
- Тусгай хамгаалалттай газрууд болон усны сав газрын захиргаа
- Байгалийн түүхийн музей болон орон нутгийн судлах музей
- Уул уурхай компаниудын байгаль орчны болон нөхөн сэргээлтийн хэлтэс
- Байгаль орчны үнэлгээ, аудит болон хөдөө аж ахуйн компаниуд
- Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд
- Байгаль орчин, хөдөө аж ахуй, анагаах ухааны инновацийн компаниуд
- Байгаль хамгааллын олон улсын болон үндэсний төрийн бус байгууллагууд