Мэргэжлийн тодорхойлолт
Биотехнологи нь амьд организм болон био системийг ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгодог 21 зууны дэвшилтэт, олны анхаарлыг татсан, баялаг бүтээхэд хамгийн ойр, эдийн засагт чиглэсэн шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл юм.
Энэхүү хөтөлбөр нь биотехнологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр аж, ахуйн газар, эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулиудад ажиллах мэргэжилтэн бэлтгэх зорилоготой. Бэлтгэгдсэн мэргэжилтэн нь байгаль шинжлэлийн ухааны онол практиктай суурь мэдлэгэтэй, амьтан ургамал, микрооганизм болон тэдгээрийн гаралтай түүхий эдийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эд, эсийн болон генийн инженерчлэлийн талаарах онол практикийн ур чадвар эзэмшинэ.
Биотехнологийн хөтөлбөрт ажиллаж буй багш, оюутнууд нь амьд организмын гаралтай биологийн идэвхит нэгдлүүд, бактери вирусийн эсрэг үйлчлэлтэй эмийн бодис, биобүтээгдэхүүн, генийн эмчилгээний технологи, амьтан ургамлын эд эсийн өсгөвөр, хорт хавдрын судалгаа, өвчний оношлуурын хөгжүүлэлтийн судалгаа явуулж байна.
Цаашид мэргэжлээ гүнзгийрүүлэх зорилгоор тус хөтөлбөрийн магистрын сургалтанд хамрагдаж боломжтой. Энэхүү хөтөлбөр нь Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр 2018онд албан ёсоор магадлан итгэмжлэгдсэн болно.
Бэлтгэгдэн гарч байгаа манай төгсөгчид тухайн мэргэжлийн болон бусад салбарт эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, багш, мэргэжилтэн, биотехнологич, технологич зэргээр ажиллаж байна. Тухайлбал:
- Төрийн удирдах байгууллагууд (БОАЖЯ, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Гаалийн Ерөнхий Газрын лабораториуд, Стандарт, хэмжил зүйн газар, салбарууд)-ад мэргэжилтэн, байцаагч, шинжээч;
- Гадаад, дотоодын (Хими, химийн технологийн хүрээлэн; Биологийн хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал хамгаллын эрдэм шинжилгээний хүрээлэн, ЗӨСҮТ, АУХ, НЭМҮТ, Эм зүйн хүрээлэн) эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгаа шинжилгээний байгуллага, лабораториудад судлаач, эрдэм шинжилгээний ажилтан;
- Их дээд (МУИС, ШУТИС, АУИС, ХААИС, Монос дээд сургууль) болон Кембрижийн сургалттай ерөнхий боловсролын сургуулиуд (Шинэ үе болон бусад), гадны хөрөнгө оруулалттай технологийн коллеж (Монгол Коосэн болон Шинэ Монгол Технологийн коллеж)-д багш;
- Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа хүнс (Сүү ХХК, АПУ ХХК, MSC, Талх чихэр ХХК, Гум ХХК, ТЕСО, Витафит ХХК болон бусад), хөдөө аж ахуй, анагаах ухаан, эм (Монэнзим ХХК, Монос Группийн эмийн үйлдвэр), гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэр (Монос косметик)-үүдэд судлаач, шинжээч, технологич;
Биотехнологич мэргэжлээр суралцах бол дараах шаардлагыг хангасан байна:
- МУИС-ийн Ерөнхий Суурьт санал болгож байгаа Байгалийн ухааны багцын Молекулын ба эсийн биологи (BIOL 101)
- Мэргэжлийн Суурьт санал болгож байгаа хичээлүүдээс Математик, Ерөнхий хими, Ерөнхий физик зэрэг хичээлүүдийг судалсан байвал биотехнологийн хөтөлбөрт элсэн суралцахад давуу тал болно.
Биотехнологийн мэргэжлээр төгсөгчид дараах шаардлагыг хангасан байна:
- Cypгалтын төлөвлөгөөний дагуу 120-ooc доошгүй багц цаг цуглуулсан;
- Англи хэлний дундын дээд (Upper Intermediate) түвшний шаардлага хангасан;
- Нийт 96 цагийн үйлдвэрлэлийн дадлага (INTE400)-ыг мэргэшүүлэх хичээлүүдийн агуулгаар 4 долоо хоног (өдөрт 6 цаг) хийсэн;
- Нийт суралцах хугацааны сургалтын голч дүн 1.8-аас дээш байна.