Лабораторийн нэр, дугаар:

  • 213 Д  Хүнсний биотехнологийн сургалт, судалгааны лаборатори

Судалгааны чиглэл (Товч танилцуулга)

  • Хүнсний бүтээгдэхүүний биологийн идэвхт нэгдэл, исгэлэн сүүн бүтээгдэхүүний  хөрөнгөний микроорганизм,  биологийн идэвхт уургийн судалгаа

Микро замгийг ялган авах, тэдгээрийн шинж чанарыг тодорхойлох

Төслүүд

  • Европын холбооны санхүүжилттэй “Ахисан түвшний сургалтыг онлайн хэлбэрт шилжүүлэхийг дэмжих” төсөл
  • “Сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн хаягдлыг физик химийн онцлогт тулгуурлан технологи боловсруулах” ШУТС-ийн санхүүжилттэй суурь судалгааны ажил
  • 2012-2015 онд “Амьтан, ургамлын гаралтай биологийн идэвхт  бодис”, Монгол-БНХАУ-ын хамтарсан төсөл.
  • 2015-2016 онд “Сүүний үйлдвэрийн хаягдалыг боловсруулан пробиотик болон зохицуулах үйлчилгээтэй биобүтээгдэхүүн гарган авах”
  • 2013-2016 “Сүү, сүүн бүтээгдэхүүний биологийн идэвхт уураг, пептидийн судалгаа”
  • 2012-2016 онд “Хоёр бөхт тэмээний (Camelus bactrianus. Przewalskii. 1875) буурын бохины химийн найрлага, хавдрын эсрэг идэвхийн судалгаа”
  • 2016-2018 он “Монгол орны амьтан, ургамал, микроорганизмын гаралтай зохицуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүний судалгаа”
  • 2016-2018он Сүү, мах боловсруулах үйлдвэрийн дайвар, хаягдал бүтээгдэхүүний уургийн физик-химийн шинж чанарын онцлогийг харгалзан биоидэвхт нэгдлийг гарган авах техно-химийн үндэслэлийг боловсруулах” ШУТС-гийн суурь судалгааны төсөл.
  • 2017-2018 онд “Сүүн бүтээгдэхүүн болон ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс ялган авсан пробиотик шинж чанартай сүүн хүчлийн бактерийн судалгаа”.
  • 2018-2020 онд Educational support at the Universities of Mongolia” (Erasmus + de “Renforcement des capacités) төсөл
  • 2019-2020 МУИС-ийн санхүүжилттэй “Багш, оюутны старт ап-2019” (NUM STARTUP 2.0) уралдаанд шалгарсан “Synergy” нэртэй гарааны компани байгуулах төсөл
  • 2019-2021 онд “Сүүн хүчлийн бактерийн биологийн идэвхт уураг, пептидийн судалгаа”

Судлаачид

80 ЖИЛ