Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Энэхүү хичээлээр гомоген болон гетероген катализын үндсэн мэдлэгийг оюутанд олгоно. Гомоген болон гетероген катализ, катализын зарим төрлийн механизм, тухайлбал, Лангмюр-Хиншельвүд, Элей-Риделийн механизм, Михайлис-Ментений механизм, Нюнс-Эндерсоны загвар, микро-кинетикийн загвар, дундаж орны ойролцоолол, тогтвортой төлвийн болон тэнцвэрийн ойролцоолол зэрэг кинетикийн онолын асуудлуудын талаар судлан, катализаторын каталитик урвалд орох чадварыг тодорхойлох, мөн урвалын хурдыг молекулын түвшинд судлан урвалын хурдын онолтой холбон тайлбарлана. Катализаторын гадаргуу дээрх урвалд орох чадварыг молекул орбиталын онолоор тайлбарлаж, катализаторын ажиллах зарчим, нэг гадаргуугаас нөгөө гадаргуу руу молекул/ион шилжих механизмын тухай судална. Энэ хичээлийн төгсгөл хэсэгт бид катализаторын бодит хэрэглээний тухай, гомоген, гетероген, ногоон катализаторын үндсэн шинж чанар, практикийн тэргүүлэх хэрэглээг онолын үндэстэй авч үзэх болно.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
CLO.1. Катализын үндсэн механизм, ойролцооллын аргууд, тухайлбал Лангмюр-Хиншельвүд, Элей-Риделийн механизм, Михайлис-Ментений механизм, Нюнс-Эндерсоны загвар, микро-кинетикийн загвар, дундаж орны ойролцоолол, тогтвортой төлвийн болон тэнцвэрийн ойролцооллыг ялган хэрэглэдэг болох
CLO.2. Катализаторын физик шинж чанарыг тодорхойлох аргуудыг ялган хэрэглэдэг болох
CLO.3. Химийн процесст катализаторын үүрэг оролцоо, механизмыг физик химийн үндэстэй тайлбарлах, практикийн хэрэглээг шинж чанартай нь холбон тайлбарладаг болно.
CLO.4. Катализын процесстой холбоотой энгийн математик загвар тэгшитгэлүүдийг шийддэг болно.
CLO.5. Химийн үйлдвэрлэл дэх катализаторын хэрэглээ, түүнтэй холбоотой тогтвортой хөгжлийн асуудлыг ойлгодог, тайлбарладаг болно.
CLO.6. Бие дааж химийн мэдлэг, чадвар эзэмших, өөрийн удирдлага, хяналттай суралцах, хамтран шийдвэр гаргах, бодох, суралцах, үр дүнгийн талаар харилцах эх хэлний болон хоёрдогч хэлний ярианы, бичгийн чадвартай болно.
CLO.7. Химич мэргэжилтэнд байх хувийн зохион байгуулалттай, хариуцлагатай, бие даасан байдал зэрэг чанарыг эзэмшинэ
CLO.8. Өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, бусдын санаа бодлыг сонсох, багийн ажилд өөрийн үүрэг оролцоог ухамсарладаг болно.
CLO.9. Шинжлэх ухааны лавлах толь, интернет, ном, сурах бичгээс хэрэгтэй мэдээллээ хайх, ном сурах бичиг, эрдэм шинжилгээний сэтгүүлийг хайх, хэрэглэх, мэдээллээ цуглуулах, цуглуулсан мэдээллээ ангилах, шаардлагатай мэдээллээ ялгадаг болно.