Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Химийн шинжлэх ухааны хөгжил 17-р зуунд эхэлж, 18-р зууны сүүлчээр хурдасч, Хими шилжилтийн үе 19-р зуунд асар их химийн хөгжил дэвшилд хүрсэн. Энэ хичээлийг холбогдох түүхэн дурсгалт газар, музей болон бусад цуглуулга, мөн химийн түүхийг арга, аргачлал, ангийн хэлэлцүүлэг, өргөн цар хүрээтэй уншлага, аялал нь хослуулан заана. Химийн шинжлэх ухааны зорилго, агуулга, арга зүйг судална. Химийг багшлах арга зүйтэй холбоно. А. Шинжлэх ухааны түүхийн онол арга зүйн асуудал, химийн онол, хуулиудын нээгдсэн түүх, химийн түгээмэл элемент, тэдгээрийн нэгдлийн нээгдсэн түүх, нэрт химичдийн намтар түүх, химийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, нээлт гаргасан арга зүйг дэлхийн соёл иргэншилийн хөгжил, хүн төрөлхтний түүхийн асуудалтай холбон химийн шинжлэх ухааны түүхийн үечлэлээр нь судална. Б. Манай орны химийн шинжлэх ухааны хөгжлийн түүхийг судална.
Xичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
CLO.1. Химийн түүхийн үечлэл, тухайн үечлэлийн үеийн шинжлэх ухааны үзэл баримтлал, онол, хуулиудын нээлтийн түүхийг тайлбарлаж чаддагаа харуулах
CLO.2. Химийн түүхийн өгсөн нээлтийн нээгдсэн түүх, бэрхшээл, асуудал, асуудлыг шийдвэрлэсэн нөхцөл байдлыг үнэлж, дүгнэж чаддагаа харуулах
CLO.3. Химийн түүхийн нэрт эрдэмтэд, тэдгээрийн амьдрал, бүтээлийн талаар мэдлэг, ойлголтттой байгаагаа харуулах
CLO.4. Химийн түүхийн холбогдолтой мэдээллийг хайх, цуглуулах, ашиглах, боловсруулах, нэг хэлбэрээс нөгөөд хувиргах (оюуны зураглал, он цагийн бүдүүвч бүтээх г.м), тоймлох, баримтаар нотлох зэрэг үйлийг гүйцэтгэж чадахаа харуулах
CLO.5. Химийн шинжлэх ухааны мэдлэг бүтээх, нээлт хийх ерөнхий арга зүйг тайлбарлаж чаддагаа харуулах
CLO.6. Өгсөн нээлтийн түүхийн он дараалал, нээсэн түүхэн цаг хугацаа, орчин үеийн төлөв байдал, арга зүйн асуудлыг хүн төрөлхтний түүх, бусад байгалийни шинжлэх ухааны түүхийн асуудалтай холбосон судалгаа, эрэл хайгуул хийж, реферат, тайлан хэлбэрээр тайлагнаж чадахаа харуулах
CLO.7. Химийн түүхийн баримтад шүүмжлэлтэй хандах, баримт мэдээллийг үнэлэх, түүхийн баримтад бодитой хандах, шинжлэх ухааны өгсөн нээлт нээлт ямар ямар бэрхшээлийг туулж, хэрхэн бий болдог, хөгждөг, өөрчлөгдөж шинэчлэгдэж байдаг, эрдэмтэн судлаач ямар их хүч хөдөлмөр зарцуулж нээлт хийдэг, шинэ нээлт, технологийн хүн төрөлхтний амьдралд нөлөөлдөг эерэг болон сөрөг нөлөөтэй байдгийг ухаарах хандлагыг өөртөө төлөвшүүлж байгаа байдлаа харуулах
CLO.8. Багш мэргэжлээр суралцаж буй оюутнууд өгсөн сэдвийн хүрээнд химийн түүхээс дидактик арга зүйг бүтээх, химийн түүхийн мэдээллийг оновчтой сонгож, ашиглаж чаддаг болсоноо харуулах
Химийн дидактикийн хичээлийн хамтлаг