Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Нүүрсний бүтэц, хими, физик-механикийн шинж чанар, дулааны задралын төлөв, урвалын кинетик, DTA, DTG, TG-ийн болон хагас коксжилтын шинжилгээ тэдгээрийн үр дүнгийн боловсруулалт хийх чадвар эзэмшинэ. Нүүрсний химитехнологийн боловсруулалт, шинж чанар хэрэглээний талаархи үнэлгээ өгөх арга зүйд суралцана. Дээрхи агуулгыг танилцуулах /Т/, хөгжүүлэх /Х/, мэргэшүүлэх /М/ түвшинд олгоно.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
CLO.1. Нүүрсний шинжилгээний дээж сонголт ба дээж бэлтгэл, техник-хими, физик-механикийн шинж чанарууд, нүүрсний органик ба эрдэс хэсгийн элементийн найрлага, хими технологийн шинж чанаруудыг тодорхойлох олон улсын стандарт аргууд, тэдгээрийн хэрэглээний ач холбогдол, нүүрсний боловсруулалтын явцад хими-экологийн шинжийг харгалзан үзэх талаар өргөн хүрээтэй мэдлэг эзэмшинэ.
CLO.2. Нүүрсний шинжилгээнд өргөн хэрэглэгдэх урвалж, бодистой аюулгүй ажиллах, нүүрсний химийн лабораторийн түгээмэл техник, арга аргачлалд суралцана. Үүнд дээж бэлтгэл, жинлэх, уусгах, шүүх, ууршуулах, хатаах, шатаах, хандлах гэх мэт болно.
CLO.3. Нүүрсний хими-технологийн үзүүлэлтийг тодорхойлох, тэдгээрийг үнэлэх, нүүрсний шинжилгээнд хэрэглэгддэг Олон улсын стандарт аргуудаар шинжилгээ хийх арга зүйд суралцана. Үүнд: Хагас коксжилтын бүтээгэхүүний гарц, Нүүрсний аюулгүй байдлын шинжилгээ, Хүхрийн нийт агуулга, Хүхэрт нэгдлийн төрлүүд, Рога ба G индекс, Битум ба Гумин хүчил тодорхойлох аргууд орно.
CLO.4. Туршилтын алхмуудыг төлөвлөх, үр дүнг үнэн зөв тэмдэглэх, тооцоолох, үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлах, дүгнэн хэлэлцүүлэх чадвартай болно. Мөн шаардлагатай мэдээллийн эх үүсгэврийг олж ашиглах, тэдгээрийг зохистой иш татахад суралцана.
CLO.5. Өөрийгөө бие даан хөгжүүлэх тэмүүлэлтэй, нүүрсний судалгааны ажил хийх эрмэлзэлтэй, тууштай, хичээнгүй, хувийн зохион байгуулалттай, ёс суртахуунтай, үнэн зөв мэдээллийг бусдад ойлгомжтой илэрхийлэх ба илтгэх замаар мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд суралцана.
CLO.6. Бусадтай ёс зүйтэй харилцах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн сонсох, бусдаас суралцах чадвартай болно.
Click here to enter text.