Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Улс орны хөгжил дэвшилд нүүрсэнд тулгуурласан үйлдвэрлэл голлох үүүрэгтэй. Нүүрсний үйлдвэр нь эрчим хүчний болон металлургийн үйлдвэрлэлд хэрэглэгдэх нүүрс үйлдвэрлэхээс гадна сүүлийн үед нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх зэрэг дэвшилтэт технологиор боловсруулан байгальд ээлтэй аргаар эрчим хүч үйлдвэрлэхэд болон химийн бодис, төрөл бүрийн материал гарган авахад нүүрсийг ашиглах болсон. Энэ хичээлээр нүүрсний бүтэц, найрлага, шинж чанар, хувирлын зүй тогтол дээр үндэслэн эдийн засгийн үр ашигтай, зөв зохистой, байгаль болон хүрээлэн буй орчинд хор нөлөө багатай ашиглах, боловсруулах аргуудын талаар судална.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
CLO.1. Нүүрсний хэрэглээний түүх, өнөөгийн байдалтай танилцаж, нүүрсний гарал үүсэл, ангилал, шинж чанартай танилцаж, нүүрсийг олборлож эхлэхээс эхлээд анхан шатны боловсруулалтаар нүүрсийг бэлдэх, угаах, баяжуулах, тээвэрлэх, хадгалах, цаашид гүн боловруулах, хэрэглэх аргуудын талаар үндсэн мэдлэг эзэмшинэ.
CLO.2. Нүүрсийг илүү үр ашигтай, хүрээлэн буй орчинд хор хөнөөл багатай болгон боловсруулж хэрэглэх технологийн аргуудтай танилцан, онолын мэдлэг эзэмшинэ.
CLO.3. Нүүрсний боловсруулалт болон хэрэглээнээс гаралтай дагалдах бүтээгдэхүүн, хаягдал, ялгарсан хийг цэвэршүүлэх технологийн аргуудын талаар анхан шатны мэдлэгтэй болно.
CLO.4. Нүүрсний хэрэглээ болон хүлэмжийн хий, дэлхийн дулаарлын хамаарлыг ойлгох, асуудлаас гарах гарцыг эрэлхийлэх, эргэцүүлэн дүгнэх чадвартай болно.
CLO.5. Нүүрстэй холбогдолтой бүхий л асуудлын шалтгаан үр дагавар зэрэгт үнэлэлт өгөх, эргэцүүлж бодох, асуудлыг өөрийнхөөрөө дүгнэх чадвартай болох
CLO.6. Шинжлэх ухааны лавлах толь, интернет, ном, сурах бичгээс хэрэгтэй мэдээллээ хайх, ном сурах бичиг, эрдэм шинжилгээний сэтгүүлээс өгүүлэл хайх, хэрэглэх, мэдээллээ цуглуулах, цуглуулсан мэдээллээ ангилах, шаардлагатай мэдээллээ ялгах
CLO.7. Аливаа асуудалд химийн мэргэжилтний хувиар хандах, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай болно.
CLO.8. Өөрийгөө бие даан хөгжүүлэх тэмүүлэлтэй, нефтийн судалгааны ажил хийх эрмэлзэлтэй, тууштай, хичээнгүй, хувийн зохион байгуулалттай, ёс суртахуунтай, өөрийн үзэл бодлоо батлах чадварт суралцана.
CLO.9. Бусадтай ёс зүйтэй харилцах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн сонсох, бусдаас суралцах чадвартай болно.
CLO.10. Үнэн зөв мэдээллийг бусдад ойлгомжтой илэрхийлэх ба илтгэх замаар мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд суралцана.