Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Энэ хичээлээр нүүрсний химийн үндсэн ойлголтуудыг авч үзнэ. Нүүрсний гарал үүсэл, хувирлын зүй тогтол нүүрсний хими, физик-механикийн шинж чанар, органик масс, эрдэс хэсгүүдийн бүтэцийн онцлог, нүүрсний гүн боловсруулалтын үед явагдах хувирал, урвалын механизмын тухай онолын мэдлэг олгож нүүрсний сорил туршилтын арга барилыг эзэмшүүлэнэ. Дээрхи агуулгыг танилцуулах /Т/, хөгжүүлэх /Х/, мэргэшүүлэх /М/ түвшинд олгоно.
Хичээлээр мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
CLO.1. Нүүрсний гарал үүсэл, ангилал, техник-хими, физик-механикийн шинж чанаруудын онцлог, тэдгээрийн харилцан хамаарал, петрограф, нүүрсний органик ба эрдэс хэсгийн элементийн найрлага, макро микро элементүүд, органик массын молекулын бүтэц, метаморфизм ба химийн нас, хэрэглээний ач холбогдол, нүүрсний боловсруулалтын явцад тэдгээрийн хими-экологийн шинжийг харгалзан үзэх талаар өргөн хүрээтэй мэдлэг эзэмшинэ.
CLO.2. Нүүрсний шинжилгээнд өргөн хэрэглэгдэх урвалж, бодистой аюулгүй ажиллаж сурах ба нүүрсний химийн лабораторийн түгээмэл техник, арга аргачлалыг эзэмшинэ. Үүнд жинлэх, уусгах, шүүх, ууршуулах, хатаах, шатаах, хандлах гэх мэт болно.
CLO.3. Нүүрсний хими-техникийн үзүүлэлтийг тодорхойлох, тэдгээрийг үнэлэх, нүүрсний техник химийн шинжилгээнд хэрэглэгддэг Олон улсын стандарт аргуудыг эзэмшинэ. Үүнд: Чийг, Үнс, Дэгдэмхий бодис, Хүхэр, Илчлэг, Хөөлтийн зэрэг ба нягт тодорхойлох аргууд орно.
CLO.4. Туршилтын алхмуудыг төлөвлөх, үр дүнг үнэн зөв тэмдэглэх, тооцоолох, үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлах, дүгнэн хэлэлцүүлэх чадвартай болно. Мөн шаардлагатай мэдээллийн эх үүсгэврийг олж ашиглах, тэдгээрийг зохистой иш татахад суралцана.
CLO.5. Өөрийгөө бие даан хөгжүүлэх тэмүүлэлтэй, нүүрсний судалгааны ажил хийх эрмэлзэлтэй, тууштай, хичээнгүй, хувийн зохион байгуулалттай, ёс суртахуунтай, үнэн зөв мэдээллийг бусдад ойлгомжтой илэрхийлэх ба илтгэх замаар мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд суралцана.
CLO.6. Бусадтай ёс зүйтэй харилцах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн сонсох, бусдаас суралцах чадвартай болно.