Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Нефть химийн түүхий эдээс синтезийн чухал үүрэгтэй нүүрсустөрөгчид болон олон төрлийн полимер гаргах мономер үйлдвэрлэх технологи ба тэдгээрийн химийн үндсийг оюутнуудад танилцуулах зорилготой. Энэ хичээлийг үзсэнээр оюутны эзэмшсэн байх мэдлэг чадвар нь нефтийн фракцууд болон нефть боловсруулалтын бүтээгдэхүүнд үндэслэн органик химийн бодис, тухайлбал парафинууд, ароматик, хүчилтөрөгчтэй органик нэгдлүүд, нүүрсустөрөгчдийн төрөл бүрийн уламжлалуудыг гаргах аргуудыг онол болон хэрэглээний түвшинд эзэмшинэ. Нефтийн бус түүхий эдэд тулгуурлан төрөл бүрийн органик бодис үйлдвэрлэх арга, химийн урвалын мөн чанарыг мэдсэнээр бага оврын химийн үйлдвэрлэлийг эрхлэн явуулах чадвар эзэмшинэ.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
Нефть химийн түүхий эдээс синтезийн чухал үүрэгтэй нүүрсустөрөгчид болон олон төрлийн полимер гаргах мономер үйлдвэрлэх технологи химизмийг оюутнуудад танилцуулах зорилготой. Энэ хичээлийг үзсэнээр оюутны эзэмшисэн байх мэдлэг чадвар хандлага нь:
CLO.1. Нефтийн фракц болон нефть боловсруулалтын бүтээгдэхүүнд үндэслэн органик бодис, бүтээгдэхүүн үйлдвэрлэх аргыг эзэмшинэ.
CLO.2. Нефтийн бус түүхий эдэд тулгуурлан төрөл бүрийн органик бодис үйлдвэрлэх аргуудыг эзэмшинэ.
CLO.3. Xимийн урвалын мөн чанарыг мэдсэнээр бага оврын химийн үйлдвэрлэлийг эрхлэн явуулах чадвар эзэмшинэ.
CLO.4. Нефтийн түүхий эдэд тулгуурласан химийн бодисын үйлдвэрлэл, процессын мөн чанарыг химийн шинлэх ухааны үндсэн ойлголтуудыг ашиглан тайлбарлах чадвартай болно.
CLO.5. Нефтийн синтезийн төрөл, үндсэн аргуудыг эдийн засгийн болон байгаль экологийн хамгийн зөв шийдэлтэй хувилбарыг сонгох, үнэлэх чадвартай болно.
CLO.6. Өөрийгөө бие даан хөгжүүлэх тэмүүлэлтэй, нефтийн судалгааны ажил хийх эрмэлзэлтэй, тууштай, хичээнгүй, хувийн зохион байгуулалттай, ёс суртахуунтай, өөрийн үзэл бодлоо батлах чадварт суралцана.
CLO.7. Бусадтай ёс зүйтэй харилцах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн сонсох, бусдаас суралцах чадвартай болно.
CLO.8. Үнэн зөв мэдээллийг бусдад ойлгомжтой илэрхийлэх ба илтгэх замаар мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд суралцана.