Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: “Нефть боловсруулах технологи” хичээл нь оюутнуудад нефть, түүний дагалдах хийг дулаан ба дулаан катализаторын крекинг процессоор боловсруулж түлш, шатахуун, тосолгооны материал, үндсэн органик ба нефтийн химийн синтезийн аж үйлдвэрийн гол түүхий эд гаргах арга техник, технологийн горимтой танилцуулна.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн) :
CLO.1. Химийн үйлдвэрийн үндсэн түүхий эд болох нефтийг боловсруулалтанд
бэлтгэх арга, энгийн ба вакуум нэрлэгийн зарчим, дулааны крекинг, катализын крекинг, гидрокрекинг процесс, коксжуулах, пиролизын төхөөрөмжийн ажиллах зарчим, нефть бүтээгдэхүүнийг цэвэрлэх аргуудын талаар онолын болон хэрэглээний мэдлэг эзэмшинэ.
CLO.2. Туршилтыг тооцоолох, үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлах, дүгнэн хэлэлцүүлэх чадвартай болно. Мөн шаардлагатай мэдээллийн эх үүсгэврийг олж ашиглах, тэдгээрийг зохистой иш татахад суралцана.
CLO.3. Өөрийгөө бие даан хөгжүүлэх тэмүүлэлтэй, судалгааны ажил хийх эрмэлзэлтэй тууштай, хичээнгүй, хувийн зохион байгуулалттай, ёс суртахуунтай, үнэн зөв мэдээллийг бусдад ойлгомжтой илэрхийлэх ба илтгэх замаар мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд суралцана.
CLO.4. Бусадтай ёс зүйтэй харилцах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн сонсох, бусдаас суралцах чадвартай болно.