Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Нефть, байгалийн хийн тухай ойлголт, тэдгээрийн гарал үүсэл, шинж чанар, нефтийн фракцийн ба химийн найрлага, бүрэлдэхүүнд нь багтах нүүрсустөрөгчид,дагалдах нэгдлүүд, түүний төрөл ангилалыг үзнэ. Нефтийн найрлагыг судлах шинжилгээний арга, нефтийн гетероатомт нэгдэл, давирхай, асфальтений бодисын талаар ерөнхий ойлголтыг өгч тэдгээрийг тодорхойлох аргуудтай танилцана. Нефть, түүнийг дагалдах байгалийн хийн үндсэн дээр үйлдвэрлэх шатахуун, тосолгооны материалын шинж чанар, ангилал, ач холбогдол, боловсруулах аргын талаар суралцагчдад системтэй мэдлэг олгоно.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
CLO.1. Байгалийн органик нүүрсустөрөгчдийн үндсэн түүхий эд болох нефть, түүнийг дагалдах байгалийн хийн орд, тэдгээрийн ангилал, төрөл, шинж чанар, нефтийн гарал үүслийн талаархи онолын ойлголтуудыг эзэмшүүлнэ.
CLO.2. Нефтийн нүүрсустөрөгчдийн бүрэлдхүүн болох парафин, нафтен, ароматик, гетероцагирагт нэгдлүүдийн найрлага, шинж чанар, тэдгээрийн нефть, нефтийн бүтээгдхүүний үндсэн чанарт нөлөөлөх байдлыг тодорхойлох аргуудтай танилцана.
CLO.3. Нефть, түүнийг дагалдах байгалийн хийн химийн шинж чанарт үндэслэн тэдгээрийн дулааны болон каталитик боловсруулалтанд оруулах процессын онолын үндэс, урвалын механизмын үндсэн зарчмуудыг эзэмшүүлнэ.
CLO.4. Нефть, байгалийн хий зэрэг хий ба шингэн төлөвтэй ашигт малтмалыг таньж, тэдгээрийн найрлага болон бүтээгдхүүн-техникийн шинж чанарыг тодорхойлон үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай болно.
CLO.5. Төрөл бүрийн органик химийн шинжилгээний хроматографийн болон спектроскопийн аргыг нефтийннүүрсустөрөгчдийн судалгаанд ашиглах, мөн нефть, түүний бүтээгдхүүний шинж чанарыг тодорхойлох тусгай аргуудын анхан шатны мэдлэг чадварыг эзэмшинэ.
CLO.6. Өөрийгөө бие даан хөгжүүлэх тэмүүлэлтэй, нефтийн судалгааны ажил хийх эрмэлзэлтэй, тууштай, хичээнгүй, хувийн зохион байгуулалттай, ёс суртахуунтай, өөрийн үзэл бодлоо батлах чадварт суралцана.
CLO.7. Бусадтай ёс зүйтэй харилцах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн сонсох, бусдаас суралцах чадвартай болно.
CLO.8. Үнэн зөв мэдээллийг бусдад ойлгомжтой илэрхийлэх ба илтгэх замаар мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд суралцана.