Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Биополимерүүд болох уураг, пептид, фермент, нүүрс-усны химийн найрлага, бүтэц байгууламж, биологийн функц үүрэг, үйлчлэлийн механизм, ферментийн катализ болон кинетик, ингибитор, уургийн бүтцийг судлах аргууд, уургийн синтезийн стратеги, хамгаалах уургууд, биологийн идэвхитэй пептидүүд, пептид хорууд, дархлаа зохицуулагч пептидүүд, биологийн идэвхитэй полисахаридуудын талаар онолын мэдлэг эзэмшүүлэхийн зэрэгцээ анагаах ухаан, ХАА болон аж үйлдвэрийн салбарт хэрэглэгддэг практикийн ач холбогдол бүхий зарим нэгдлийг синтезлэн гаргах аргуудтай танилцуулна. Мөн байгалийн түүхий эдээс бодисыг ялгах авах арга, хатуу-шингэний болон шингэн-шингэний хандлалтын арга, ялган авсан бодисыг цэвэршүүлэх хроматографийн аргууд (нимгэн үеийн хроматографийн арга, баганан хроматографийн), байгалийн түүхий эд дэхь биологийн идэвхит нэгдэл-(уураг, нүүрс-ус ба пектин)-ийн агууламжийг тодорхойлох аргуудыг эзэмшүүлнэ. Дээрхи агуулгыг танилцуулах /Т/, хөгжүүлэх /Х/, мэргэшүүлэх /М/ түвшинд олгоно.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
CLO.1. Уураг, пептид, ферментийн бүтэц, биологийн функц үүрэг, уургийн бүтцийг судлах аргууд, уургийн синтезийн стратеги, синтезлэн гаргах аргууд, биологиийн идэвхит пептидүүд, пептид хорууд, тэдгээрийн шинж чанарын талаар онолын гүнзгий мэдлэг эзэмшинэ.
CLO.2. Нүүрс-усны найрлага бүтэц, шинж чанар, биологийн функц үүрэг, биологйн идэвхитэй полисахаридуудын шинж чанар, биологийн функц үүргийн талаар онолын гүнзгий мэдлэг эзэмшинэ.
CLO.3. Нуклейн хүчлийн химийн найрлага. Нуклейн хүчлийн бүтцийн онцлог. Анхдагч, хоёрдогч, гуравдагч бүтэц. Нуклейн хүчлийн функц үүргийн талаар мэдлэг эзэмшинэ.
CLO.4. Байгалийн түүхий эд дэхь биоидэвхит бодисын агууламжийг тодорхойлох аргууд, тэдгээр аргуудын онолын мөн чанарыг ойлгоно.
CLO.5. Байгалийн түүхий эдийг боловсруулах анхдагч аргууд, бутлах, нунтаглах, гомгенжүүлэх, шүүх, центрифугдэх, ууршуулах, өтгөрүүлэх, хатаах усгүйжүүлэх арга аргачлалыг эзэмшинэ.
CLO.6. Байгалийн түүхий эдээс биоорганик нэгдлийг ялган авах, тэдгээрийн цэвэршүүлэх аргууд, нимгэн үеийн болон баганан хроматографийн аргыг эзэмшинэ.
CLO.7. Байгалийн түүхий эд дэхь биологийн идэвхит нэгдэл-(уураг, нүүрс-ус ба пектиний)-ийн агууламжийг тодорхойлох аргуудыг эзэмшинэ.
CLO.8. Туршилтын алхмуудыг төлөвлөх, үр дүнг үнэн зөв тэмдэглэх, тооцоолох, туршилтын үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлах, дүгнэн хэлэлцүүлэх чадвартай болно. Мөн шаардлагатай мэдээллийн эх үүсгэврийг олж ашиглах, тэдгээрийг зохистой иш татахад суралцана.
CLO.9. Өөрийгөө бие даан хөгжүүлэх тэмүүлэлтэй, судалгаа шинжилгээ хийх эрмэлзэлтэй, тууштай, хувийн зохион байгуулалттай, ёс суртахуунтай, өөрийн үзэл бодлоо батлах чадварт суралцана.
CLO.10. Бусадтай ёс зүйтэй харилцах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн сонсох, бусдаас суралцах чадвартай болно.
CLO.11. Үнэн зөв мэдээллийг бусдад ойлгомжтой илэрхийлэх ба илтгэх замаар мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд суралцана.