Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Энэ хичээлээр эмийн химийн үндсэн ойлголтуудтай танилцуулна. Үүнд: Эмийн түүхий эд, эм бэлдмэл, эмийн химийн найрлага, эмийн бодисын ангилал (химийн найрлага болон фармакологийн үйлчлэлийн үүднээс ангилах), эмийн хэлбэрүүд, эмийн бодисыг организмд оруулах аргууд, эмийн бодисын хөдлөл зүй, эмийн бодисын тархалт, шимэгдэлт, хувирал өөрчлөлт, эмийн найрлага бүтэц-фармакологийн үйлчлэлийн харилцан хамааралын талаар онолын суурь мэдлэг эзэмшүүлнэ. Органик биш эмүүд, органик эмүүд тэдгээрийн ангилал, гол төлөөлөгчид, Мэдрэлийн системд нөлөөлдөг эмүүд, тэдгээрийн үйлчлэлийн механизм, Бактери, вирусын эсрэг эм бэлдмэлүүд, тэдгээрийн үйчлэлийн механизмтай танилцана. Мөн эмийг шинжлэх шинжилгээний физик, химийн аргуудтай танилцаж, шинжилгээг хийх чадвартай болно. Дээрхи агуулгыг танилцуулах /Т/, хөгжүүлэх /Х/, мэргэшүүлэх /М/ түвшинд олгоно.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
CLO.1. Эмийн бэлдмэлийн химийн найрлага, эмийн бодисын ангилал, эмийн бодисын физик-химийн шинж чанарын талаар гүнзгий мэдлэг эзэмшинэ.
CLO.2. Эмийн бодисын организмд үзүүлэх үйлдэл, эмийн бодисын организмд тархах, шимэгдэх, хувирч өөрчлөгдөх процесс, эмийн үйлчлэх механизм, эмийн функц үүрэг молекулын бүтцийн харилцан хамааралын талаар мэдлэг эзэмшинэ.
CLO.3. Эмийн бэлдмэлийн химийн найрлага болон чанарыг шалгах шинжилгээний физик, химийн аргуудтай танилцана
CLO.4. Химийн урвалж бодистой аюулгүй ажиллах, химийн лабораторийн түгээмэл техник, арга аргачлалыг эзэмшинэ.
CLO.5. Эмийн шинжилгээний химийн болон физик-химийн аргуудыг эзэмшинэ. Үүнд: эмийн бодисын цэвэр эсэх, уусалтыг тодорхойлох аргууд, жингийн арга, титрийн арга, спектрофотометрийн арга
CLO.6. Туршилт хийх, туршилтын алхмуудыг төлөвлөх, үр дүнг үнэн зөв тэмдэглэх, тооцоолох, үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлах чадвартай болно. Мөн шаардлагатай мэдээллийн эх үүсгэврийг олж ашиглах, тэдгээрийг зохистой иш татаж чаддаг болно.
CLO.7. Өөрийгөө бие даан хөгжүүлэх тэмүүлэлтэй, судалгаа шинжилгээ хийх эрмэлзэлтэй, хувийн зохион байгуулалттай, ёс суртахуунтай, өөрийн үзэл бодлоо батлах чадварт суралцана.
CLO.8. Бусадтай ёс зүйтэй харилцах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн сонсох, бусдаас суралцах чадвартай болно.
CLO.9. Үнэн зөв мэдээллийг бусдад ойлгомжтой илэрхийлэх ба илтгэх замаар мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд суралцана.