Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Байгалийн нэгдлийн химийн хичээлийг үзсэнээр: Хорёдогч метаболитууд тэдгээрийн эх үүсвэр; байгалийн нэгдлийн ангилал; фенолт нэгдлүүд болох лигнан, кумарин, флавонойд, танин, терпен, алкалойд, антибиотик, хоёрдогч метаболитуудыг ялгах арга – хандлах, нимгэн үеийн хроматографи (НҮХ), баганан хроматографи (БХ); бүтцийг нь тогтоох аргууд – Өндөр мэдрэмжит шингэниый хроматографи (ӨМШХ), Нил Улаан Туяа (НУТ), Масс спектр (МС), Цөмийн Соронзон Резонанс (ЦСР) зэргийн талаар судлана. Энэхүү хичээлийг судалж дууссаны дараа үл мэдэгдэх байгалийн нэгдэлд анализ хийх чадвартай болно. Мөн байгалийн нэгдлийн түүхий эдээс биологийн идэвхит бодисыг ялгах, идэвхийг нь шалгах чадвартай болно.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
CLO.1. Хоёрдогч метаболитуудын ангилал, биосинтез, хэрэглээ, бүтцийн онцлог, бүтцэд анализ хийх орчин үеийн аргууд, биологийн идэвхи ба түүнийг тодорхойлох in vivo, in vitro аргууд, биологийн идэвхит нэгдлийн хэрэглээ зэргийн талаар онолын мэдлэг эзэмшинэ.
CLO.2. Биологийн идэвхи ба хоёрдогч метаболитын бүтцийн харилцан хамаарал, зүй тогтлын талаар онолын мэдлэг эзэмшинэ.
CLO.3. Ургамлын дээжнээс биологийн идэвхит нэгдлийг ялгах уламжлалт болон орчин үеийн аргууд, тэдгээрийн бусад дээжнээс бодис ялгах аргаас ялгаатай тал зэргийн талаар онолын мэдлэгтэй болно.
CLO.4. Ургамлын дээжийг хэрхэн зөв түүж хатаах, ургамлын дээжийг шинжилгээнд бэлдэх арга зүйг эзэмшинэ.
CLO.5. Байгалийн нэгдлийн хими хичээлээр өмнөх хичээлүүдээс олж авсан мэдлэгт тулгуурлан лабораторийн хичээлийн зааврын дагуу бие даан ажиллаж Монгол орны хувьд хоёдогч метаболитуудын гол эх үүсвэр болох ургамалаас флавонойд, алкалойд, сапонин, таннин зэрэг биологийн идэвхи өндөртэй нэгдлүүдийг тодорхойлох чанарын болон тооны анализын аргуудыг лабораторийн туршилтаар хийх чадвар эзэмшинэ.
CLO.6. Туршилтаар гарсан үр дүнд онолын үндэстэй тайлбар өгч, химийн бодис, материалын физик, химийн шинж чанар, аюул эрсдлийг тооцон аюулгүй ажиллах, туршилтын алдааг илрүүлэх, залруулах чадвар эзэмшинэ.
Органик химийн хичээлийн хамтлаг