Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Энэ хичээлээр хоол, хүнсний шим тэжээлт чанар, хүний биед хоол хүнс боловсрох процессын үндэс, механизм, хүнсний найрлага дахь уураг, өөх тос, нүүрс ус, эрдэс бодис, амин дэмийн хэрэгцээ шаардлага, тэдгээрийн дутагдал болон илүүдлийн үед илрэх өвчин, зохистой хэрэглээ, эрүүл хоол хүнсний сонголт, хүний биеийн энергийн баланс, түүнийг тооцоолох аргууд, жингээ барих, таргалалт зэрэг эрүүл хооллолттой холбоотой өвчний шалтгаан, тэдгээрээс зайлсхийх, урьдчилан сэргийлэх арга замууд зэргийг судлах болно. Түүнчлэн хүнсний олон нэр төрлийн бүтээгдэхүүн, тэдгээрийн байгалийн амьтан, ургамлын гаралтай түүхий эдэд агуулагддаг (аллерген, эстроген, антиэстроген, токсин, хемохамгаалагч, хорт бодис), мөн хүнсний хадгалалт, боловсруулалт, тээвэрлэлт, борлуулалтын явцад үүсч бий болдог хими, физик, биологийн хүчин зүйлээс үүдэн үүсдэг хүний организмд харш, хордуулах үйлчилгээтэй хорт бодисын бүтэц, ангилал, үүсэх механизм, хордуулах үйлчилгээ, хүнсний антропоген бохирдол (пестицид, полихлорт бифенил, полицагирагт ароматик нүүрсустөрөгч, хүнд металл, нитрат, нитрит, нитрозо нэгдэл, хүнсний нэмэлт, диоксин, малын эмийн ба антибиотикийн үлдэгдэл, патоген, радионуклеотид), генийн модификацид орсон хүнсний бүтээгдэхүүн, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, таньж тодорхойлох, хүнсний аюулгүй байдлын талаар үндсэн мэдлэг олгоно.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (суралцахуйн зорилтот үр дүн):
CLO.1. Хүнсний шим тэжээллэг бодисын найрлага, хүний биед шимэгдэх процесс, шим тэжээлийн өодисууд дутагдахад үүсч болох эрсдэл, шим тэжээлийн бус бодисууд, тэдгээрийн үүрэг, хоногт шаардагдах норм, эрүүл мэндэд нөлөөлөх нөлөө, буруу хооллолтоос шалтгаалах өвчин эмгэгээс сэргийлэх талаархи орчин үеийн үзэл санааг ойлгодог болно.
CLO.2. Хүний биед шаардагдах энерги, хоол хүнсний илчлэг чанар болон биеийн жингийн индекс зэргийг тооцоолох, хоолны дэглэмийн хангалттай байх чанар, хувилбарт чанар зэргийг шинжлэх ухааны үндэстэй зохицуулдаг болно.
CLO.3. Хүнс бохирдох замууд, хүнсийг бохирдуулдаг бодисууд, тэдгээрийн эх үүсвэр, хүний биед үзүүлэх нөлөө, хорт бодисуудын метаболизмд хувирах замууд, хүнс үйлдвэрлэх болох хүнс тээвэрлэх, борлуулах явцад үүсч болох эрсдэл тэдгээрээх сэргийлэх, учирч болох эрсдлийг бууруулах шим тэжээл судлалын үүднээс тайлбарлаж чаддаг болно.
CLO.4. Хүнсний хадгалах горим, хадгалалтаас үүсэх хорт бодисуудын талаар мэдээлэл цуглуулж үүсэх хор хөнөөлийг таамаглах, хүнсийг бохирдуулагч бодисуудын бүтцээс үндэслэн саармагжуулах, зайлсхийх арга замыг боловсруулдаг болно.
CLO.5. Өөрийн сонирхол, санаа бодлоо илэрхийлэх, хамгаалах, бүлгээр ажиллах, бусдыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх, бие даан уншиж орчуулга болон товчлол хийх, интернетээс мэдээлэл хайж эссэ бичих, Office –н Powerpoint болон Word программууд дээр бие даан ажилладаг болно.