Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Амьтан ба ургамлын гаралтай хүнсний түүхий эдээр хүнсний бүтээгдэхүүн (сүү сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, үр тариа, гурилан бүтээгдэхүүн, ургамлын тос, тосон бүтээгдэхүүн, шарбуурцагт хүнс, алкалоид агуулсан хүнс-цай, кофе ба какао, боловсруулсан хүнсний ногоо болон жимс, чихэр, шоколад, биотехнологийн аргаар үйлдвэрлэсэн хүнс-пиво, дарс болон архи, ус, ундаа) үйлдвэрлэх, савлах, хадгалах технологи, хими-физик-механик-биотехнологийн процессын схем, өгөгдөхүүнд суурилсан хүнсний технологийн орчин үеийн мэдлэг олгоно.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
СLO.1. Хүн амын чухал хэрэгцээт гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний найрлага, гарган авах технологийн процессуудын талаархи онолын мэдлэгтэй болно.
CLO.2. Хүнс үйлдвэрлэлийн процессын явцад түүхий эд болон бүтээгдэхүүнд гарах үндсэн хувирал, хүнс үйлдвэрлэлээс гарах хүнсний хаягдлыг дахин боловсруулах боломж, арга зүйн талаар мэдлэг эзэмшинэ.
СLO.3. Хүнсний технологи хичээл дээр үзсэн мэдлэг чадвараа ашиглан шинэ хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилтыг төлөвлөх, цехийн төсөл бичих, санхүүгийн тооцоо хийх анхан шатны мэдлэг чадвар эзэмшинэ.
CLO.4. Хүнсний түүхий эдээс гол найрлага бодисуудыг цэврээр ялгах, цэвэр эсэхийг шалгах аргуудтай танилцаж бие даан турших чадвар эзэмшинэ.