Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Хүнсний үндсэн түүхий эд (амьтны ба ургамлын гаралт) болон гол хүнсний бүтээгдэхүүн (нүүрс ус-, уураг- ба тосоор баялаг хүнс, алкалоид агуулсан хүнс болон биотехнологийн аргаар үйлдвэрлэсэн хүнс)-ий химийн бүтэц-найрлага, хүнс үйлдвэрлэлд шаардагддаг хүнсний нэмэлт, хүнсний бохирдол, хорт бодис, үүсэх үнэр амтны химизмээс гадна хүнсний зонхилох биохимийн бүрэлдэхүүн (уураг, нүүрс ус, липид, эрдэс, витамин) –ийг хэрхэн тодорхойлох талаар онолын суурь мэдлэг эзэмшүүлнэ.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (суралцахуйн зорилтот үр дүн):
CLO.1. Хүнсий түүхий эд, үндсэн хүнсний бүтээгдэхүүний химийн бүтэц найрлага, хими-физзик-биологийн шинж чанар, хүнсний нэмэлт болон хорт бодис, хүнс боловсруулалтын явцад гарах физик химийн өөрчлөлт, явагдах химийн урвал, хүнсний найрлагыг судлах анализын талаархи орчин үеийн үзэл санааг ойлгодог болно.
CLO.2. Сүү, сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, ундаа, гурил, гурилан бүтээгдэхүүн, цай, спиртллэг ундааны хүнсий түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүний чанарыг үнэлэх стандарт анализыг гүйцэтгэдэг болно.
CLO.3. Хүнсний судалгааны эрдэм шинжилгээний өгүүлэл эх хэл дээр уншиж, туршилтын аргазүйг схемчлэн боловсруулж, илтгэл бичиж, бусдад танилцуулах, Office –н Powerpoint болон Word программууд дээр бие даан ажилладаг болно.
CLO.4. Анги хамт олон нийгмийн амьдралд оролцох, өөрийн сонирхол, санаа бодлоо илэрхийлэх, хамгаалах, бүлгээр ажиллах, бусдыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрдөг болно.