Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Энэ хичээлээр дамжуулагч болон хагас дамжуулагч фаз хоорондын цэнэг шилжилт, электролит уусмалын шинж чанар, электрод электролитийн заагийн бүтэц, электрон шилжих процесс, электродын гадаргуу дээрх потенциал ба цахилгаан гүйдлийн хамаарал, түгээмэл тохиолдол электрохимийн урвалын учир шалтгаан, үр дагавар болон электрод электролитийн заагийг судлах аргууд зэрэг асуудлыг судална. Мөн үйлдвэрлэл дэх цахилгаан химийн процессууд, энерги хадгалах, хувиргах батарей, электрохимийн цэнэг хураагч, түлшний элементийн тухай судална.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
CLO.1. Гальваны болон электролитийн хэлхээний ялгаа, түүний хэрэглээг бүрэн ойлгодог болох
CLO.2. Цахилгаан химийн хэлхээ, электродын хагас урвал, хэлхээний болон электродын потенциал, хэт потенциал, туйлшрал зэрэг цахилгаан химийн ойлголтуудыг бүрэн ойлгодог, ялгааг гарган тайлбарладаг болох
CLO.3. Электродын стандарт ангижрах потенциалыг электродын төрлөөс хамааруулан тооцоолдог болох
CLO.4. Хэлхээний потенциалыг хэлхээний төрлөөс хамааруулан гаргадаг, тооцоолдог болох
CLO.5. Химийн энерги ба цахилгаан энергийн хоорондын харилцан хамаарлыг гаргадаг болох
CLO.6. Батарей болон түлшний элементэд явагдах цахилгааны процессыг тайлбарладаг, хэлхээний төрлөөс нь хамааруулан потенциалыг нь бичдэг болох
CLO.7. Электродын процесс, батарей, түлшний элемент зэрэг электрохимийн асуудал нь химийн болон бусад шинжлэх ухааны ойлголт, үзэл санаатай ямар хамааралтай болохыг тодорхойлдог, бодит амьдрал дээрх үүргийг нь тайлбарладаг болох
CLO.8. Химийн үйлдвэрт хэрэглэгддэг электрохимийн аргыг (металлын цэвэрлэх ба цахилгаан химийн экстракц, Органик биш нэгдлүүдийг салгах аргууд, компонентуудыг салгах аргууд: электродиализ, электрофорез, цөмийн үйлдвэрлэл дэх салгах арга) онолын үнэдэслэлтэй тайлбарладаг болох
CLO.9. Бие дааж химийн мэдлэг, чадвар эзэмших, өөрийн удирдлага, хяналттай суралцах, хамтран шийдвэр гаргах, бодох, суралцах, үр дүнгийн талаар харилцах эх хэлний болон хоёрдогч хэлний ярианы, бичгийн чадвартай байх.
CLO.10. Өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, бусдын санаа бодлыг хүндэтгэн сонсдог болох
CLO.11. Шинжлэх ухааны лавлах толь, интернет, ном, сурах бичгээс хэрэгтэй мэдээллээ хайх, ном сурах бичиг, эрдэм шинжилгээний сэтгүүлийг хайх, хэрэглэх, мэдээллээ цуглуулах, цуглуулсан мэдээллээ ангилах, шаардлагатай мэдээллээ ялгах
CLO.12. Бодит амьдрал дээр тохиолдолддог электрохимийн хэрэглээ (зай, цэнэг хураагуур, батарей, металлын цахилгаан химийн тунадасжилт, зэврэл гм.)-ийн шалтгааныг таамаглах, баримт цуглуулах, онолын үндэстэй тайлбарлах, шалтгааныг илрүүлэх, таамаглалаа батлах, дүгнэлт гаргах, физик химийн онолоор тайлбарлах
CLO.13. Тодорхой даалгавар, өгөгдөлд үндэслэн туршилтын хамаарах ба үл хамаарах хувьсагчийг тогтоох, ямар нөхцөлд юуг хэмжих тухай урьдчилан тогтоох, хариултаа онолын үндэстэй тайлбарлах
CLO.14. Химийн бодисын физик, химийн шинж чанар, аюул эрсдлийг мэдэх, лабораторид эдгээр бодистой аюулгүй ажилладаг байх, туршилтын явцад болох аюул эрсдлийг үнэлэх, сэргийлэх, арга хэмжээ авах
CLO.15. Туршилтын ажиглалт, хэмжилтээс гарах үр дүнгийн зүй тогтлыг илрүүлэх, зүй тогтлыг онолын үүднээс учир шалтгааныг тайлбарлах, Гүйцэд биш, хамааралгүй, алдаатай үр дүн гарсан тохиолдлыг мэддэг байх, үндэслэлтэйгээр тайлбарлах, дүгнэлт гаргах чадвартай байх