Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Энэ хичээлээр манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хүрээлэн буй орчин (ус, хаягдал ус, хөрс, агаар)-ын стандарт, стандартад заагдсан гол бохирдуулагчид, тэдгээрийн харилцан нөлөөлөл, химизм, бохирдуулагчдыг хянаж шалгах шаардлага, бохирдуулагчдаас үүсэн гарах сөрөг үр дагавар, ус, хаягдал ус, хөрс, агаарын дээж хэрхэн зөв авах, дээжийг анализд бэлтгэх, боловсруулах, тохирох арга аргачлалыг сонгож анализ хийх, анализын үр дүнг боловсруулах, тайлагнах арга барилын талаар үндсэн мэдлэг, чадвартай болно.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
Энэ хичээлийг амжилттай судалсанаар оюутан дараах компетенцийн дагуу мэдлэг, чадвар, дадлыг эзэмшинэ. Үүнд:
CLO.1. Оюутан усны физик-химийн шинж чанар, усны бохирдол, усны цэвэрлэгээний аргуудын талаар мэдлэг чадвартай байх.
CLO.1.1. Усны дээж авалт, дээжийг анализад бэлтгэх;
CLO.1.2. Усны физик-химийн шинж чанарыг хээрийн нөхцөлд тодорхойлох анализыг хийж гүйцэтгэх;
CLO.1.3. Усны химийн найрлагыг лабораторийн нөхцөлд тодорхойлох анализыг хийж гүйцэтгэх;
CLO.1.4. Лабораторийн үр дүнг шинжлэхэд графикийн анализын аргыг хэрэглэх;
CLO.1.5. Лабораторийн өгөгдлийг үнэлэхэд статистик аргыг хэрэглэх, үр дүнг хөрвүүлэн тайлбарлах;
CLO.1.6. Лабораторийн туршлага, эрдэм шинжилгээний өгүүлэл дээрх судалгааны ажлыг үндэслэн төсөөтэй шинжилгээг төлөвлөх;
CLO.2. Оюутан хөрсний физик-химийн шинж чанар, хөрсний бохирдлыг тодорхойлох аргуудын талаар мэдлэг чадвартай байх.
CLO.2.1. Хөрсний дээжийг үечлэлээр авах, дээжийг анализад бэлтгэх;
CLO.2.2. Хөрсний физик шинж чанарыг тодорхойлох анализыг хийж гүйцэтгэх;
CLO.2.3. Хөрсний шимт чанар (нитрат, нитрит, фосфат, ялзмаг)-ыг тодорхойлох анализыг хийж гүйцэтгэх;
CLO.2.4. Лабораторийн үр дүнг шинжлэхэд графикийн анализын аргыг хэрэглэх;
CLO.2.5. Лабораторийн өгөгдлийг үнэлэхэд статистик аргыг хэрэглэх, үр дүнг хөрвүүлэн тайлбарлах;
CLO.2.6. Лабораторийн туршлага, эрдэм шинжилгээний өгүүлэл дээрх судалгааны ажлыг үндэслэн төсөөтэй шинжилгээг төлөвлөх;
CLO.3. Оюутан агаарын физик-химийн шинж чанар, агаарын бохирдлыг тодорхойлох аргуудын талаар мэдлэг чадвартай байх.
CLO.3.1. Дотоод ба гадаад орчны агаарын чанарын үзүүлэлтүүдийг задлан шинжлэх;
CLO.3.2. Өгөгдсөн орчны агаарын чанарыг үнэлэх;
CLO.4. Оюутан хатуу хог хаягдлын шинж чанар, ангилал, боловсруулалтын талаар мэдлэг чадвартай байх.
CLO.4.1. Хатуу хог хаягдлыг дахин боловсруулалтын дагуу ангилах;
CLO.5. Оюутан химийн болон бусад шинжлэх ухааны салбарын хоорондын уялдаа холбоог ойлгох чадвартай байх.
CLO.5.1. Химийн олон салбарын хоорондын төсөөтэй ба ялгаатай талуудыг анзаарч (distinguish), хураангуйлан нэгтгэх (summarize);
CLO.5.2. Химийн шинжлэх ухааны бусад шинжлэх ухаантай холбогдох холбоо хамаарлыг харьцуулан (compare) дэнслэн шүүх (judge);