Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Энэ хичээлээр химийн шинжлэх ухаанд хэмжилтийг чанартай гүйцэтгэх болон илтгэхэд шаардагддаг хэмжил зүйн үндсэн хандлагатай танилцана. Аргыг хэрхэн баталгаажуулах талаар энэ хичээлийг хоёр гол хэсэгт хувааж авч үзнэ: (1) үнэн зөв хэмжилтийг гүйцэтгэх ба хэмжилтийн эргэлзээ, (2) олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэрээр тусгай хэмжилтийн эргэлзээг тооцоолж, тайлагнах.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
Энэ хичээлийг амжилттай судалсанаар оюутан дараах компетенцийн дагуу мэдлэг, чадвар, дадлыг эзэмшинэ. Үүнд:
CLO.1. Оюутан химийн анализын давтан хэмжилтийн үр дүнг боловсруулах математик-статистикийн аппаратыг ашиглах чадвартай байх
CLO.1.1. Химийн хэмжил зүйн нэр томъёонуудыг таньж, ялган салгах;
CLO.1.2. Химийн анализын давтан хэмжилтийн үр дүнг тооцоолох;
CLO.1.3. Химийн анализын давтан хэмжилтийн үр дүнг задлан шинжлэх;
CLO.2. Оюутан үл хамаарах хэмжигдэхүүнүүдийн хоорондох хамаарлыг тогтоож дүгнэлт гаргах чадвартай байх.
CLO.2.1. Үл хамаарах хэмжигдэхүүнүүдийн хоорондын хамаарлыг тодорхойлох;
CLO.2.2. Үл хамаарах хэмжигдэхүүнүүдийн хамаарлыг график, диаграммаар үзүүлэх;
CLO.3. Оюутан химийн анализын нийт алдаа буюу эргэлзээг тооцоолох, туршилтыг төлөвлөх чадвартай байх.
CLO.3.1. Анализын алдаанд нөлөөлөх хүчин зүйлүүдийг урьдчилан таамаглах;
CLO.3.2. Өгөгдсөн нөхцөлд зохиомжилсон туршилтыг төлөвлөх;
CLO.3.3. Туршилтыг бүтээх;
CLO.3.4. Анализын нийт эргэлзээг томьёолох;
CLO.4. Оюутан химийн болон бусад шинжлэх ухааны салбарын хоорондын уялдаа холбоог ойлгох чадвартай байх.
CLO.4.1. Химийн олон салбарын хоорондын төсөөтэй ба ялгаатай талуудыг анзаарч (distinguish), хураангуйлан нэгтгэх (summarize);
CLO.4.2. Химийн шинжлэх ухааны бусад шинжлэх ухаантай холбогдох холбоо хамаарлыг харьцуулан (compare) дэнслэн шүүх (judge);