Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Органик биш бодисын мөн тэдгээрийн үндсэн урвалын ангилал, бодисын симметр чанар, үндсэн бүлгийн элемент, шилжилтийн металл, координацийн нэгдлийн шинж чанарыг тайлбарлах бүлгийн онол, органик биш уусгагчийн онол, молекулын бүтцийн онол зэрэг онолын үндсэн асуудлыг судална. Семинарын хичээлээр, элементийн шинж чанар, хэрэглээ, гарган авах аргатай холбоотой тодорхой асуудал шийдвэрлэх дасгал ажлыг органик биш химийн онолын үндэс, химийн элемент, нэгдлийг судлах аргад үндэслэн гүйцэтгэнэ.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (суралцахуйн зорилтот үр дүн):
CLO.1. Химийн элементийг ангилах атомын электронт бүтцийн ангилалд тулгуурлан үндсэн бүлгийн болон шилжилтийн металл элемент, тэдгээрийн нэгдлийн шинж чанарыг судлан тогтоох арга, аргачлал, онолын мэдлэг эзэмшинэ.
CLO.2. Органик биш химийн онолын мэдлэг, элемент, нэгдлийн шинж чанарыг судлан тогтоох арга, аргачлалаа ашиглан органик биш бодис, координацийн болон металлорганик нэгдлийн молекулын бүтэц байгууллыг илэрхийлэх, шинж чанарыг судлан тогтоох, чадвар эзэмшинэ.
CLO.3. Химийн элемент, тэдгээрийн нэгдлийн шинж чанарыг судлан тогтоох, гарган авах аргатай холбоотой судалгаа-даалгавар гүйцэтгэх замаар, ажлыг төлөвлөх, таамаглал дэвшүүлэх, хүлээх үр дүнг онолын үндэслэлтэй тайлбарлах, урвалын тэгшитгэл, хүснэгт, графикаар илэрхийлэх зэрэг химич-судлаачийн эзэмших шаардлагатай үндсэн арга барил, чадваруудад суралцана.
CLO.4. Лекцийн бие даалт, семинарын хичээлийг гүйцэтгэх, явцын шалгалтуудад бэлтгэх замаар мэдээлэл олж авах, уншиж судлах, мэдээллийг боловсруулах, ойлгомжтой бичиж цэгцлэх, илтгэн мэдээлэх зэрэг өөрийгөө илэрхийлэх, хөгжүүлэх аргыг эзэмшинэ.
CLO.5. Химийн шинжлэх ухааны судалгааны арга барил эзэмших, хувирал өөрчлөлтийн мөн чанарыг онолын үндэслэлтэй асуудал шийдвэрлэн тайлбарлах зэрэг химич-судлаачийн эзэмших үндсэн арга барил, чадваруудад суралцана.
CLO.6. Лекцийн бие даалт, семинарийн хичээлийг гүйцэтгэх, явцын шалгалтуудад бэлтгэх замаар сонирхсон мэдээлэлээ олж авах, ойлгомжтой бичиж цэгцлэх, авсан мэдээлэлээ боловсруулах, илтгэн мэдээлэх зэрэг өөрийгээ илтгэх, хөгжүүлэх аргыг эзэмшинэ.
CLO.7. Судалгааны ажлын үр дүнг асуудлын хамрах хүрээнд дэлхий нийтийг хамарсан асуудлыг үнэлэн танилцуулах
CLO.8. Хэрэглээний асуудлын шийдлийн загварын хэрэглээ болон хязгаарлагдмал талыг ойлгодог байх.
CLO.9. Багаар ажилланы судалгааны асуудлыг олж харах, түүнийг амжилттай шийдвэрлэхэд шаардлагатай үйл ажиллагааг томьёолж сурах чадварт суралцана.
CLO.10. Органик биш нэгдлийн хэрэглээг химийн холбоо, молекулын үйлчлэлийн хүчээр буулган тайлбарладаг байна.