Багц цаг: 2 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Тухайн үйлдвэр, эрдэм шинжилгээний байгууллага, лабораторийн онцлогтой уялдаж дадлага хийх байдал, шинжилгээний арга барил өөр байх тул дадлага хийх нарийвчилсан төлөвлөгөөг үйлдвэрийг газрын инженер, мэргэжлийн хүмүүстэй тохиролцсоны үндсэн дээр тухай бүр зохиож дадлагын удирдамжтай хавсран мөрдөнө. Үйлдвэрийн дадлагын удирдамжинд тусгагдаагүй үйлдвэрийн бусад объект, газартай экскурсын журмаар танилцаж, ерөнхий төсөөлөл олох явдал, оюутны мэдлэгийн хүрээг тэлэх нэгэн чухал зүйл болох учир танилцах дадлагыг хавсарган зохиож байх нь чухал. Үйлдвэрийн технологийн процессийн удирдлага, технологийн янз бүрийн параметрийг хэмжих, түүнийг хэрхэн хянаж тохируулах төхөөрөмжүүдийн ажиллах зарчим, химийн шинжилгээний арга аргачлалтай танилцах, өөрийн гэсэн арга барил эзэмшисэн байх. Хэрэглэгдэх стандартуудыг сонгох, туршилтын ажилын судалгааны үр дүнг боловсруулах аргачлал, техник эдийн засгийн тооцоо хийх, хөдөлмөр хамгаалал экологийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх тоног төхөөрөмжийг горимын дагуу сонголт хийж байршуулах талаар тодорхой нэг салбар дээр жишээ болгон танилцах. Үйлдвэрлэл, ахуйн үйл ажиллагаа орчиндоо хэрхэн нөлөөлж байгаатай танилцах, экосистемд үзүүлж болох сөрөг үр дагавар, түүнийг багасгах, экологийн цэвэр бүтээгдэхүүн, хаягдалгүй технологийн талаар тодорхой ойлголтой болсон байх. Зураг, ажлын зураг зэргийг оруулж хавсаргана. Тайланг тухайн үйлдвэр, эрдэм шинжилгээний лаборатрид бичиж эндээс томилогдсон удирдагчийн тодорхойлолтыг хавсаргана.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (суралцахуйн зорилтот үр дүн):
CLO.1. Химийн аливаа асуудалд логик сэтгэлгээгээр хандах, учир шалтгааныг тайлбарлах, тухайн асуудлыг шийдвэрлэхэд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэр гаргах
CLO.2. Бие дааж химийн мэдлэг, чадвар эзэмших, өөрийн удирдлага, хяналттай суралцах, хамтран шийдвэр гаргах, бодох, суралцах, үр дүнгийн талаар харилцах эх хэлний болон хоёрдогч хэлний ярианы, бичгийн чадвартай байх.
CLO.3. Химийн мэргэжилтинд байх хувийн зохион байгуулалттай, хариуцлагатай, бие даасан байдал зэрэг чанарыг эзэмшсэн байх
CLO.4. Өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, бусдын санаа бодлыг сонсох, багийн ажилд өөрийн үүрэг оролцоог ухамсарлах
CLO.5. Тодорхой даалгавар, өгөгдөлд үндэслэн туршилтын хамаарах ба үл хамаарах хувьсагчийг тогтоох, ямар нөхцөлд юуг хэмжих тухай урьдчилан тогтоох, хариултаа онолын үндэстэй тайлбарлах
CLO.6. Химийн бодисын физик, химийн шинж чанар, аюул эрсдлийг мэдэх, лабораторид эдгээр бодистой аюулгүй ажилладаг байх, туршилтын явцад болох аюул эрсдлийг үнэлэх, сэргийлэх, арга хэмжээ авах
CLO.7. Тоон шинжилгээний багажтай ажиллах, багажны тохиргоог хийх, харьцуулах уусмалыг зөв сонгох, хэмжилтийн явцад алдаа гарсан тохиолдолд шалтгааныг илрүүлэх, дахин тохируулах
CLO.8. Туршилтын ажиглалт, хэмжилтээс гарах үр дүнгийн зүй тогтлыг илрүүлэх, зүй тогтлыг онолын үүднээс учир шалтгааныг тайлбарлах
CLO.9. Туршилтын үр дүнг урьдчилан таамаглах, туршилтыг загварчлах, төлөвлөх, гүйцэд биш, хамааралгүй, алдаатай үр дүн гарсан тохиолдлыг мэддэг байх, үндэслэлтэйгээр тайлбарлах, дүгнэлт гаргах чадвартай байх
Химийн тэнхим