Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Химийн туршилтын үр дүн дээр интерполяц хийх, бодит хийн төлвийн шугаман бус тэгшитгэлүүдийн язгуурыг олох, химийн урвалын тэгшитгэлийн шугаман тэгшитгэлийн системээр шийдэх, жиших муруйг шугаман регрессээр үнэлэх, Михайл-Ментений тэгшитгэлийн параметрүүдийг шугаман бус регрессийн шинжилгээгээр үнэлэх, масс спектроскопоор холимгийн анализ хийх, спектрийн пикийн талбай, байршил, өргөнийг тодорхойлох, химийн кинетикийн ердийн шугаман дифференциал тэгшитгэлийг шийдэх, туршилтын үр дүнг тооцоололд бэлтгэх аргуудыг авч үзэх болно. Лабораторийн ажил нь энэхүү хичээлийн нэгтгэл бөгөөд Mathcad, Anaconda зэрэг нийтлэг хэрэглээний программ хангамжийн хэрхэн хэрэглэхийг авч үзнэ.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
CLO.1. Интерполяц хийх (Лагранжийн интерполяци, Ньютоны интерполяци), шугаман бус тэгшитгэлүүдийн язгуурыг олох (Бисекцийн арга, Ньютоны арга), шугаман тэгшитгэлийн системийг шийдэх, шугаман регресс, шугаман бус регрессийн шинжилгээ хийх, тоон дифференциалчлах, тоон интегралчлах, Фурьегийн хувиргалтын талаар онолын мэдлэгтэй болохоо нотлон харуулах
CLO.2. Химийн туршилт болон онолын судалгааны өгөгдөлд тохирох тооцон бодох аргуудыг сонгож, гүйцэтгэх
CLO.3. Судалгааны үр дүнд ямар аргаар боловсруулалт хийснийг таньж тодорхойлох
CLO.4. Туршилт, судалгааны үр дүнд химид өргөн хэрэглэгддэг тооцон бодох арга хэрэглэж анализ, дүгнэлт гаргах
CLO.5. Химичдийн нийтлэг хэрэглэдэг программуудыг жишээлбэл “Mathcad” програм ашиглаж химийн ухаанд өргөн хэрэглэгддэг функцуудыг гүйцэтгэх.
CLO.6. Шинжлэх ухааны лавлах толь, интернет, ном, сурах бичгээс хэрэгтэй мэдээллээ хайх, ном сурах бичиг, эрдэм шинжилгээний сэтгүүлийг хайх, хэрэглэх, мэдээллээ цуглуулах, цуглуулсан мэдээллээ ангилах, шаардлагатай мэдээллээ ялгах
CLO.7. Судалгааны ажлын үр дүнг тооцооллын тусгай программын анхны өгөгдлийг бэлтгэж, тооцооллыг хийх боломжийг шалгах
CLO.8. Тооцооллын химийн аливаа асуудалд логик сэтгэлгээгээр хандах, учир шалтгааныг тайлбарлах, тухайн асуудлыг шийдвэрлэхэд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэр гаргах
CLO.9. Бие дааж химийн мэдлэг, чадвар эзэмших, өөрийн удирдлага, хяналттай суралцах, хамтран шийдвэр гаргах, бодох, суралцах, үр дүнгийн талаар харилцах эх хэлний болон хоёрдогч хэлний ярианы, бичгийн чадвартай байх.
CLO.10. Химийн мэргэжилтэнд байх хувийн зохион байгуулалттай, хариуцлагатай, бие даасан байдал зэрэг чанарыг эзэмшсэн байх
CLO.11. Өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, бусдын санаа бодлыг сонсох, багийн ажилд өөрийн үүрэг оролцоог ухамсарлах
Физик химийн хичээлийн хамтлаг