МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Химийн Тэнхим нь уламжлал болгон зохион байгуулж буй “Метрохимийн сургалт семинар”-ыг дөрөв дэх удаа 2022 оны 2-р сарын 25-26-ны өдрүүдэд МУИС-ийн Номын сангийн байрны 302, 303 тоотод зохион байгуулах гэж байна. Уг сургалт семинарын хүрээнд метрологийн үндсэн нэр томьёо, анализын үр дүнгийн алдааг тооцоолох, ангилах, корреляцийн болон шугаман регрессийн анализ, анализын эргэлзээ, ангилал, тооцоо зэрэг метрохимийн үндсэн чиглэлүүдээр сургалт зохион байгуулах ба лекцийн агуулгын дагуу дадлагын сургалтыг компьютер, программ хангамж ашиглан явуулна. Сургалт семинар нь лабораторийн чанарын үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтнүүдийн хэмжил зүйн үндсэн мэдлэгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой тул танай байгууллагын холбогдох мэргэжлийн ажилтнуудыг семинарт оролцохыг урьж байна.
Уг сургалт семинарын нэг хүний төлбөр 180000 төгрөгийг МУИС-Шинжлэх ухааны сургуулийн Голомт банкан дахь 1102927861 тоот дансанд тушаана уу. Төлбөрт цайны завсарлага, үдийн хоол, гарын авлага, батламж, бичгийн хэрэглэлийн өртөг багтсан болно. Семинарт оролцох хүмүүсийн нэрс, электрон шуудангийн хаяг, утасны дугаарыг 2022 оны 02-р сарын 22-ны дотор nominerdene.b@num.edu.mn электрон шуудангийн хаяг руу илгээнэ үү.
Харилцах утас: 95950515, 95900535