Олон улсын Химийн олимпиадад оролцогчдын шагнал гардуулах үйл ажиллагаа 2021 оны 10 дугаар сарын 18 өдөр МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд зохион байгуулагдав. Үйл ажиллагаанд Монголын багийн сурагчид, Монголын Химийн олимпиад зохион байгуулах хорооны Удирдах зөвлөлийн дарга, МУИС-ийн захирал Б.Очирхуяг болон зохион байгуулах хорооны гишүүд, Олимпиадад оролцогч сурагчдыг бэлтгэсэн ЕБС-ийн багш, эцэг эхчүүд оролцов. Олон улсын химийн олимпиад IChO-53 зайнаас зохион байгуулагдсан бөгөөд шагналыг бэлтгэсэн ЕБС-ийн багш нар гардуулснаараа онцлог байв.