logosmallwhitelogosmallwhitelogosmallwhitelogosmallwhite
  • Бидний тухай
    • Тэнхимийн танилцуулга
    • Бүрэлдэхүүн
    • Түүхэн замнал
  • Сургалт
    • Сургалтын хөтөлбөр
    • Хичээлийн хөтөлбөр
    • Хичээлийн хамтлаг
    • Хөтөлбөрийн дэд хороо
    • Сургалтын орчин
    • Жишиг ганцаарчилсан төлөвлөгөө
    • Үйлдвэрлэлийн дадлага
    • Багшлах дадлага
  • Судалгаа
    • Судалгааны чиглэлүүд
    • Судалгааны баг
    • Гадаад хамтын ажиллагаа
  • Оюутан
    • Спорт өдөрлөг
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Оюутны клуб
      • “Багш клуб” клуб
      • “Хувьсал клуб” клуб
    • Номын сан
    • Оюутны гарын авлага
    • Оюутны бөглөх маягтууд
    • Оюутны алба
  • Нийгэмд үйлчлэх үйлчилгээ
    • Сургалт, семинар
    • Химийн бага олимпиад
    • Оюутны олимпиад
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Ажил олгогч, төгсөгчдийн хуудас
  • Мэдээ
✕

МУИС, ШУС, БУС-ын Химийн тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Химийн бага олимпиад 2019” энэ оны 11-р сарын 1-3-ны хооронд зохион байгуулагдана.

Химийн бага олимпиад нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын химийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, химид дур сонирхолтой болгох зорилготой ба олимпиадад ЕБС-ийн 9, 10, 11, 12-р ангийн сурагчид оролцох боломжтой. Бага олимпиад нь онол бодлогын тэмцээн хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд тэмцээний дараа зохион байгуулагчдын зүгээс бодлогын тайлбар өгдөг тул сурагчид химийн хичээлээр эзэмшсэн онолын мэдлэгээ сорьж уралдуулахаас гадна мэдлэгээ гүнзгийрүүлэх, суралцах боломжийг олгодгоороо давуу талтай. Мөн тэмцээнд сурагчдаа оролцуулж буй багш нарт зориулж лабораторийн сорил туршилтыг явуулах арга зүйг таниулах сургалт зохион байгуулдаг. 

Бага олимпиадын үеэр Химийн тэнхимийн Багш, Хувьсал клубын оюутнууд олимпиадад оролцогчдод зориулж Химийн тэнхимийн “Хими”, “Багш (хими)”-ийн хөтөлбөрийг танилцуулах, химийн сонирхолтой туршилтууд хийж тайлбарлах, химийн агуулгатай хөгжөөнт тэмцээн явуулах зэрэг танин мэдэхүйн үйл ажиллагааг зохион байгуулдаг билээ. 

Хуваалцах

Видео танилцуулга

https://youtu.be/NBQZrUhUw8k

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

Төрийн байгууллагууд
Шинжлэх ухааны академи
Боловсролын хүрээлэн
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг
Залуучуудын өргөн чөлөө 1
Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн I байр

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль